Дэмчогийн хийд дэлхийн энергийн төв мөн гэдгийг сансраас авсан зураг баталжээ | News.MN

Дэмчогийн хийд дэлхийн энергийн төв мөн гэдгийг сансраас авсан зураг баталжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Дэмчогийн хийд дэлхийн энергийн төв мөн гэдгийг сансраас авсан зураг баталжээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 11 км-ийн зайд Дэмчогийн хийд оршдог. Уг хийдэд улааны шашны тэргүүн шүтээн Ловон Бадамжунай бурхныг залан байрлуулсан байдаг билээ. Дэмчогийн хийдийг говийн догшин ноён хутагт Данзанравжаа байгуулж, номын өргөөгөө байгуулж байсан түүхтэй аж. Ноён хутагт 1830 онд 27 насандаа эл нутагт морилон очиж, “Энэ нутаг миний хувьд бууж мордоод өнгөрөх төдий бус амьдралынхаа тодорхой хэсгийг өнгөрөөх ёстой нутаг орон байна” хэмээн айлдсан гэнэ. Учир нь эл нутагт хүний шиднээс илүү газрын шид нь ноёлсон, хүн шүтэж биширч чадвал сайн сайхан бүхнийг хүнд өгч чадах, галав юүлэх, ертөнц мөхөх тэр хэцүү цагт цөөн хэдэн хүний амийг аваад үлдэх ер бусын газар орон байна хэмээн хутагт айлдаж байсан түүхтэй ажээ. Тиймээс ноён хутагт амьдралынхаа 20 гаруй жилийг эл нутагт өнгөрөөж, Дэмчогийн хийд, Эрээтийн хийд, Цагаан толгойн хийд гэсэн гурван холбоо хийд байгуулсан байна. Энэ гурван хийдийг Галбын гурван хийд гэж нэрлэдэг бөгөөд чандманалсан гурван хийдийн нэг Дэмчогийн хийдийг дэлхийн энергийн төв болохыг сансраас авсан газрын зураг ч баталдаг ажээ. Энэ талаар тус хийдийн ажилтан Тунгалаг ярихдаа:

-Говийн ноён Хутагт Данзанравжаагийн эргэл мөргөлөө хийж, номын айлтгалаа үйлдсэн энэхүү хийдийг дээрээс харахад вааранд суулгасан цэцгийн хэлбэртэй байгуулсан байдаг. Хийдийн ар талд байрлах бэлэг хадыг ноён хутагт өдрийн турш аравнайлан арц, хүж уугиулан, рашааны дээжээ өргөн өнжсөн гэдэг. Ноён хутагтаас энэ ямар гээч ид шидтэй хад хайрхан байна вэ гэхэд хутагт “Энэ хад цохио нь эр хүнд чадал чансаа, аз жаргалыг бэлэглэх, эм хүнд сайн хань сайхан үр заяах, хүний амьдралын болж бүтэхгүй бүхнийг тэгшлэх заяатай хад юм. Үүнийг бадамлянхуа цэцгээр тахих учиртай” хэмээн айлдсан байдаг. Энэ дагуу 1836 онд Дэмчогийн хийдийг байгуулсан. Цэцгийн найман дэлбээнд найман суварга байгуулсан гэж тайлбарлав. Дэмчогийн хийдэд улааны шашны зан үйлийг илэрхийлэх олон зүйлс байдгийн нэг нь нар буруу тойрох учиртай нэгэн суварга юм. Диваажингийн орны авидын суварга гэх тэрхүү суваргыг  нар буруу тойрох тусам ариусдаг нигуртай гэнэ. Хийдийн дотоод засал шүншиг равнайг бурханч лам Г.Пүрэвбат өөрийн шавь нарын хамт бүтээсэн юм байна. Уг хийдийн зүүн өмнөд талд энергийн хад байрлах бөгөөд уг суудалд ноён хутагт сууж номын ширээгээ залж, баясалгал үйлддэг байсан түүхтэй юм. Тэрхүү энергийн суудалд суун туурвисан олон арван бүтээлийн нэг нь “Үлэмжийн чанар” дуу ажээ. Хийдийг энергийн төв хэмээн нэрлэх болсны учрыг тогтоохоор олон эрдэмтэн мэргэд зорин очиж байжээ. 2007 онд ШУА-ийн физикийн хүрээлэнгийн доктор Дашням уг хийдэд очиж энергийн төв цэг болон бүсийг тогтоожээ. Тийн тогтооход хутагтын номын ширээгээ залсан хад энергийн гол төв цэг нь байсан гэнэ. Гол цэгээс 15 км-ийн радиуст энергийн бүс байгааг эрдэмтэд тогтоожээ. Харин сансрын зурагт Дэмчогийн хийдээс тал бүрт 30 км-т хүний биед эерэг нөлөөтэй агаарын хуйлрал байгааг баталжээ. Тиймээс Дэмчогийн хийдийг энергийн төв цэг болгосон байна.

Д.Цээпил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяр 2010-03-30 27.123.214.109

Энергийн хэмжилт хийсэн сансрын зураг гэж байхгүй гэж судлаач нар ярьдаг юм

Avatar

Зочин 2010-03-30 124.158.79.172

Хамарийн хийд гэдэг нь ямар учиртай юм бэ

Avatar

Баяр 2010-03-30 27.123.214.109

Хамарын хийд нь Дорноговьд байдаг юм билээ. Данзанравжаа гэдэг хүний амьдарч уран бүтээлээ туурвиж байсан төв хийд нь юм. Тэр ер нь 10 -аад хийд байгуулсан хүн гэсэн.

Avatar

2010-03-30 202.179.10.114

sansariin zurgiig n taviad olon tumnee urin duudalda

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

Avatar

tergel 2010-03-30 127.0.0.1

omnogoviin hanbogdod bdag ene demchigiin hiid ni delhiin energiin yag tov ni gej alban esoor delhiid tunhaglagdsan shuu dee ochij uzej baij l medne l de gaihamshigtai sonin yum bilee ochij uzeerei humuusee

Avatar

hudlaa hudlaa d 2010-03-30 127.0.0.1

yu ch medehgui bj medehgui yumniihaa tuhai bitgii medemhirj yarij baierni chi oyun uhaant hun bolj yavaa chni ch hudlaa bh

Avatar

aldarmunkh 2010-03-30 127.0.0.1

shan nutag metj muulj bolohgvi dee

Avatar

Hudlaa hudlaa 2010-03-30 127.0.0.1

Naadah chin shal hudlaa shtee p***a Ivanhoe-n PR um aa Tiim l um bol tend turj ussun humuus ni ali neg talaaraa Mongold gots goid bna biz dee Ih huch chadaltai ouynii salbart ontsgoi ih undur iluu tsarailag eruul saruul ch um uu Umnugobi aimag chin ali ch talaaraa Delhiid b** hel Mongold gaihuulaad baih umgui humuus bdag gazar shtee

Avatar

ooh 2010-03-30 127.0.0.1

Ter sansariin zurgiig ni hen avchihsan bas unshij tanisan bolj baina aa Haanahii yamar daguulaas avsan zurgiig haanahiin hen gedeg erdemten unshij togtoogood mongold ogchihson bolj baina daa eeljit ulger zohioj baina uu he he

Avatar

togloom. 2010-03-30 127.0.0.1

Yagaav Onormaagiin harmoinoos bombolog hlberiin soronzon baina tuunees ni gal garaad baigaa uhaanii yum manai akdeminhan helj baisan bizdee Tiim l baihgui yu he he Iimerhuu sonin togtotstoi gazar govid zondoo l doo ih baga gazriin chuluunaas avahuulaad

Avatar

Зочин 2010-03-30 127.0.0.1

dornogoviin hiidiig energiin tov geed baisan ali ni um bee tegeed

Avatar

saijaa 2010-03-30 127.0.0.1

ochij uzeh yumsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж