Бурхныг доромжилсон эмэгтэйн гэр бүл хүнд байдалд байна

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Бурхныг доромжилсон эмэгтэйн гэр бүл хүнд байдалд байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Хэлсэн үгнийхээ төлөө энэ сард цаазын ял сонссон 45 настай Пакистаны иргэн Асиа Бибигийн хүүхдүүд хүнд байдалтай байна. Түүний 12 настай охин Ишам Масих CNN агентлагт хэлэхдээ “Ээжийнхээ зургийг харах болгондоо би уйлдаг. Түүний бидэнд эргүүлэн авчраасай гэж өдөр бүр бурхнаас гуйж байна” гэж хэлсэн байна.

    Христийн шашинтан Биби Пакистаны зөрчиж болохгүй хатуу хуулийг зөрчиж, Аллах бурхан болон зөнч Мухаммадыг доромжилсоны төлөө шүүхээс ийм ял сонссон юм. Ийм тохиолдолд шашны тэрс үзэлтнийг цаазаар авах, эсвэл насаар нь хорих ял оноодог хуультай юм. Хэрэг 2009 оны зургадугаар сард болжээ. Биби өөрийн ажиллаж байсан газар жимс түүж байсан ба цайны завсарлагааны үеэр өөрийн аягаа ундны устай хувинд дүрсэн байна. Хамтран ажиллагсад нь тэдний ариун усыг лалын бус шашинтан аягаа хийж бузарласан хэмээн гомдол мэдүүлсэн юм. Үүнээс болж эмэгтэйчүүд хүчтэй маргалдсан аж.

    Зарим гэрчүүдийн хэлнээр Биби зөнч Мухаммадыг үхэхийнхээ өмнө амандаа өттэй байсан гэж доромжилсон гэнэ. Шоронд 15 сарын турш хоригдсоны дараа түүний шийтгэлийг шүүхээс оноосон аж. Нөхөр нь болох Ашик Масих эхнэрээ өмгөөлж мэдэгдэл хийсэн ч энэ нь ямар нэг амжилт олоогүй юм. Хэдийгээр Коран сударт ч тэр, зөнч Мохаммадын сургаальд ч тэр хар-хэлтэнгүүдийг цаазаар авах тухай бичээгүй байдаг ч лалын номлогчид Бибид өршөөл үзүүлэхгүй гэж байгаа аж.

    Э.Очирт

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж