Эрвээхэй хатагтай тайзнаа амилна

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Эрвээхэй хатагтай тайзнаа амилна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Дуурь бүжгийн эрдмийн театр 48 дахь улирлаа “Чио Чио Сан” дууриар нээн Италийн удирдаач Роберто Салвалаио дохисон билээ. Эрвээхэй нүдэн Чио Чио Сан бүсгүйн эмгэнэлт хувь заяаны түүхийг өгүүлэх Ж.Пуччинийн “Чио Чио сан” дуурь маргааш дуурийн тайзнаа дахин тавигдана. Үнэнч хайр дурлалтайгаа учирлаа хэмээн эндүүрсэн балчир охин хэвлийдээ хүүгээ тээн эр нөхөртөө хаягддаг. Эцэст нь хайртай залуу Пинкертон нь төрүүлсэн ганц хүүг нь аваад нутаг буцна гэхэд  Эрвээхэй хатагтай амиа хорлон амьдралаа дуусгадаг юм. Хоёр бүлэг, гурван үзэгдэлт эл дуурийн цомнолыг Л.Иллика, Ж.Жазока нар бичжээ. Манай тайзнаа 1967 онд анх тавигдаж, тайзны зураачаар ардын зураач Л.Гаваа, Ч.Гунгаасүх нар ажиллажээ. Маргааш “Чио Чио Сан” дуурийг Н.Туулайхүү удирдан гол дүрд Б.Эрдэнэтуяа гоцолж, Сузукид Р.Доржхорлоо, Пинкертон Г.Шижирболд, Шарплест гавьяат жүжигчин М.Болд нар дуулах аж.

    Г.Даша

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж