
Дорноговь аймгийн Айраг суманд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Эжү мэн” компанийн захирал Жан, орчуулагч Соёлт нар Монгол залуугийн амь насыг санаатай бүрэлгэсэн гэх хэрэг өнгөрсөн тавдугаар сард гарсан юм. Эл хэргийн үеэр үймээнд оролцсон манай улсын таван эрэгтэйд холбогдох шүүх хурал Дорноговь аймгийн сум дундын шүүхэд ирэх даваа гаригт болох юм байна. Тодруулбал тухайн үед “Эжү Мэн” ХХК-ийн ”Сор” хамгаалалтын албаныхныг өдөөн турхирсан гэх хэрэгт сэжигтээр татагдсан Д.Чимэд, Г.Батсуурь, Н.Батжаргал, н.Жаргалсайхан,Д Ганчулуун нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 22-ны өдөр болохоор товлогджээ.
Н.Түвшин