Хамтарсан Засгийн газрын гэрээний ихэнх биелээгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Хамтарсан Засгийн газрын гэрээний ихэнх биелээгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төрийн ордны Их танхимд болж буй Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа Хамтарсан Засгийн газарт ажиллаж байгаа хоёр намын гэрээний биелэлтийн үр дүнгийн талаар танилцуулах зуур Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн С.Одонтуяа танхимын гадна талд зогсон, гэрээний биелэлтийнх нь судалгааг тараан, ёстой нэг халуухан сюрприз барьж байна.

    МАХН, Ардчилсан нам хамтран Загсийн газрыг байгуулахдаа дараах гэрээг байгуулжээ. Үүн дотроо Засгийн газраас нэн тэргүүнд хэрэгжүүлэх бодлого зорилтод тусгасан ажлуудыг авч үзвэл хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг өрх бүрийн хэрэгцээтэй уялдуулж, өрхийн нэгээс доошгүй хүнийг ажилтай болгох замаар жилд 60 мянгаас дээш тооны ажлын байр бий болгоно, биелээгүй. Өрхийн сарын дундаж орлогыг  нэг сая төгрөгөөс доошгүй төгрөгт хүргэнэ, биелээгүй. Шинээр гурав дахь хүүхдээ төрүүлсэн гэр бүлд 300 мянган төгрөгийг нэг удаа, “Алдарт эх” II одонтой эхэд 500 мянган төгрөг, “Алдарт эх” I одонтой эхэд нэг сая төгрөгийн тэтгэмж жил бүр олгоно, биелээгүй. Үнэ ханшны өсөлтийг тухай бүр тооцоолж, цалин, тэтгэврийг одоогийнхоос гурав дахинаас доошгүй өсгөнө, биелээгүй. Шинээр гэр бүл бологсод, шинэ төрсөн болон нийт хүүхдэд мөнгөн тусламж, тэтгэлгийг үргэлжлүүлэн олгоно, биелээгүй. Нийтдээ 53 ажил үндсэндээ биелээгүй байна.

    Г.Дарь

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж