Бурхан шашины үнэт эдлэлүүд алдагджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Бурхан шашины үнэт эдлэлүүд алдагджээ

Өвөрхангай аймгийн Ганданпунцоглин хийдэд хулгай орж, том, жижиг хорь гаруй бурхан алдагдсан байна. Үнэтэй цайтай, том хэмжээний  биш жижиг оврын бурхадууд алдагдсан тул ямар зорилгоор энэ хэргийг үйлдсэн нь тодорхойгүй байгаа юм.  Мөн Хархорин суманд байх Шанхын хийдээс үнэ бүхий бурхад алдагдсан гэх мэдээлэл ч байна. Тус хийдэд 2005 оноос хойш жил тутамд хулгай ордог ч хадгалалт, хамгаалалтаа сайжруулж, дохиолол тавьдаггүйгээс амташсан хулгайч ажлаа үргэлжлүүлсээр л байна.

Дээрхи хулгайн хэргүүдийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд мэдээлэл өгөх боломжгүй гэж тас гүрийсээр байна.

Эртний эдлэл, түүх, соёлын үнэт өв хөрөнгөө хадгалж, хамгаалах төрийн бодлого алдагдсан, бурхад, судар номоо “цоожгүй амбаарт”  шахам байлгадаг тухайн сүм, хийдийн хариуцлагагүй байдал зэрэг нь бурханы хулгайчийг улам даврааж байгаа бололтой.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж