Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Стандарт бус дарга

Н.Алтанхуягийг намын дарга болсон цагаас нь эхлээд стандарт бус гэх
тодотгол дагалдах бол­сон.  Ардчилсан намын стандарт бус дарга хамтарсан
Засгийн газрыг байгуулахад хүндтэй гавьяа байгуулсан учир Монгол Улсын
Тэргүүн шадар сайд болж, олон хүний нүдний хорыг өөртөө шингээж эхэлсэн
юм. Тэрбээр анхнаасаа л сольж, холих ажиллагаанд хүссэн, хүсээгүй
оролцдог байсан нэгэн аж. Тэрбээр эрийн цээнд хүртлээ Алтантуяа гэдэг
нэртэй байсан ч аргагүйн эрхэнд Алтанхуяг болгон өөрчилсөн гэдэг.
Тиймээс ч улс төрийн хүрээнд өрнөсөн, өрнөж буй үйл явдлуудад “Аргагүйн
эрхэнд л хийсэн” хэмээх хариултыг өгдөг биз. Түүний хэлдэгчлэн аргагүйн
эрхэнд л хамтарсан Засгийн газар байгуулалцаж, Тэргүүн шадар сайд
болсон. Хэрэв ийм шийдвэрт хүрээгүй бол Ардчилсан нам гудамжинд үлдэх
байсан гэдгийг ч хэлээд авсан удаатай. Тэрбээр өнөөдөр эхлэх ҮЗХ-ныхоо
хурлаар энэ үгээ давтан хэлж, өөрийнхөө баримталж буй байр суурь дээр
бат зогсохоо ч мэдэгдсэн. Тиймээс хийх үйлдэл, хэлэх үгнийхээ баталгаа
болгож Ардын намынханд хамтарсан Засгийн газрын ажлаа эрчимтэй хийж
эхлэхгүй бол хэцүү байдалд орох гээд байгаагаа нуулгүй хэлж, учраа
тайлбарлан гуйсаар явна. Түүний аргагүйн эрхэнд эхлүүлсэн ажлууд нь нэг л
янзгүй байдалд    орох эрсдэлтэй тулгарчихаад байгаа учир мань хүн
намынхандаа адлагдсан ч итгэлийг нь эргүүлж авахын төлөө хамтрагчдаасаа
царай алдан гүйж эхэллээ.

Р.САРАНГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж