Марафоны дэлхийн рекордын эзэн эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Марафоны дэлхийн рекордын эзэн эргэн ирлээ

Өдгөө 37 настай Этопын марафонч Хайле Гебреселассие марафоны  дэлхийн дээд амжилтыг  хоёр цаг, гурван минут, 59 секундээр эзэмшдэг. Тэрбээр энэхүү түүхэн амжилтаар 2008 онд Германы нийслэл Берлин хотноо тогтоож байсан юм. Харин сүүлийн үед түүний гялалзсан амжилт уруудах болсон нь өвдөгний гэмтэлтэй нь холбоотой. Тиймээс ч эх спортынхоо замналд цэг тавьж, зодог тайлах шийдвэр гаргаад байсан юм. Тэрбээр энэ сарын 7-нд зодог тайлах тухайгаа олон нийтэд зарласан бол долоо хоногийн дараа түүний бодол өөрчлөгджээ. Учир нь түүнд ямар ч зовиур мэдрэгдэхгүй байгаа гэнэ. Тиймээс дуртай зүйлээ үргэлжлүүлэх бүрэн боломжтой гэж ярьсан байна. Ямартай ч Лондонгийн олимп хүртэл эх спортоосоо холдохгүй гэдгээ онцолжээ. Тиймээс ирэх оны хоёрдугаар сард сард Японд болох марафон Хайле Гебреселассиегэээр хүч нэмэх нь ээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж