“Нумын” ордныхон шударга ёсыг дээдэлдэг

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

“Нумын” ордныхон шударга ёсыг дээдэлдэг

Латин нэр нь: Sagittarius (Sgr)

Ордуудын тэмдгээс хамгийн нээлттэй, амьдрал дүүрэн, өөдрөг сэтгэлтэй нь нум юм. Түүнд олон талын сонирхол байдаг. Сонирхлоо бодитоор эсвэл зөгнөн аялан гүйцээж явдаг. Хэтэрхий саланги  мэт харагдавч нэгтгэсэн дүгнэлтээ янз бүрийн баримт түүхээс босгоод ирдэг чадвартай. Амьдралд гүн ухаанаар хандаж чаддаг. Бусад сургах эсвэл хүмүүжүүлэх талдаа түүний чадвар нь улам тодордог. Домгоор бол нумчин сонгодог утгаараа  багш хүн юм.  Түүнийг ивээгч Бархасвадь гариг нь нумынханд  амжилт ба шинжлэх ухааны сонирхлыг бэлэглэж байдаг.

Амьдралынхаа хамгийн чухал шийдлийг тэрээр сэтгэл өөдрөг үедээ тодорхой зорилго тавин гаргаж ирдэг. Тэдний хувьд “амьдралын зорилго” гэсэн үг хэзээ ч хийсвэр биш. Хар багаасаа тэд хөгжлийнхөө үндсэн хандлагыг гаргасан байдаг. Нумын ордоос сайн багш нар, судлаачид зэрэг бүхэнд тайлбар өгч дүгнэх чадвартай хүмүүс төрдөг.  Нумынхан өөрийн санаа бодлоо илэн далангүй шууд хэлдэг зантай. Өөрийн ховор нандин зүйлээ бусдад өгч хуваалцан багшлах дуртай.  Зөв гэж үзсэн хэргийнхээ төлөө тууштай зогсож чадах ба буулт хийх нь ховор. Шударга ёсыг бүхнээс дүүр тавьдаг зантай. Өөрийн шургуу зүтгэлээр зөв гэдгээ баталж явдаг.

Хувийн амьдралдаа амжилтай хүмүүс. Харин нэг байрандаа байгаад байхыг огт хүсэхгүй. Санаа сэтгэл нэгтнээ хаанаас ч хамаагүй олоод авдаг. Гэр бүлдээ нэр хүндтэй, тэднийг л голчлон сонсож байх нь их.
Хамгийн тод одууд: Каус Аустралис, Нунки, Асцелла, Каус Медиус, Каус Бореалис, Альбальдах, Нушаба, Альталимайн, Альрами, Аркаб Приор, Аркаб Постериор.

Сонирхолтой бүтцүүд: Нумын ордод хурц тод оддын цугларалт ба мананцар  ихтэй. Тийм их цугларалтыг уг орд Галактикийн төв хэсэгт байгаатай холбон тайлбарлаж болно. Манай галактикийн төвийн хурц тод цөмийг ажиллахад түүний хавтгайд байгаа тоосны нягтрал гэрлийг ихээр шингээдэг учир хүндрэл учруулдаг.

Уг ордод радио туяаны хүчтэй эх сурвалж байгаа гэнэ. Нумын эх сурвалж А (Sgr А) нь рентген ба гамма үеэлзэл гаргадаг нь тэднийг манай хорвоогийн төвийн хар цоорхой гэж болох талтай.

Нэрийн үүсэл: Ордын нэрийг домгийн хүн чээжтэй, морин бөгстэй кентавр Хироны нэрээр нэрлэжээ. Кентавр Хирон нь сайхан сэтгэлтэй мэргэн байсан ба шидэт сэлэм олоход Пелейд тусалсан гэдэг домогтой. Пелей ба Фемида хоёрын хуримыг Хироны гэрт хийгээд олон зочдыг урихдаа хэрүүлийн бурхан Эридаг урилгүй мартсанаас тэрээр “хамгийн үзэсгэлэнтэйд нь” гэсэн бичигтэй алимыг хаяж өгснөөс Трояны дайн үүссэн гэнэ. Тэр мэргэн кентавр Хирон эмч нар ба эмчилгээний урлагийн бурхан Асклепия, Ахилл, Ясон зэрэг баатруудыг хүмүүжүүлсэн гэдэг. Хироныг санамсаргүйгээр түүний найз Геракл шархдуулсан гэдэг. Хэдийгээр тэр мөнх амьдралтай байсан ч хорт сумын шархны өвдөлтийг тэсэхээ болиод Аида бурхны үхлийн оронд сайн дураараа очсон гэнэ. Үүний шанд хадан цохионд гинжлэгдсэн байсан баатар Прометай суллагдсан гэж домогт өгүүлнэ.

Нумын орд нь хамгийн эртний оддын цугларлын нэг. Гиппархийн үеэс энэ ордыг тодруулсан  бөгөөд хамгийн эртний тэнгэрийн зургуудад нум татсан хагас хүн, хагас морьний зургийг харж болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж