Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт болно

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт болно

Нийслэлийн онцгой комисс хуралдаж дөрөвдүгээр сарын 2-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн VI хорооны нутаг дэвсгэр дэх Цэргийн 44 дүгээр байранд хийх “Команд штабын сургууль”-ийг зохион байгуулах тухай асуудал хэлэлцлээ. Газар хөдлөлтийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх, нийслэлийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийг гамшгийн үед ард иргэдийг хамгаалах арга ажиллагаанд сурган дадлагажуулах, мэдээллийг үнэн зөв хүргэх зорилгоор дээрх сургалтыг хийх юм. Сургалтад нийслэлийн бүх мэргэжлийн албад оролцох бөгөөд өмнө нь Улаанбаатарт ийм хэмжээний сургалт хийж байгаагүй юм.
Дашрамд дурдахад, өнөөдөр 14,00-15,00 цагийн орчимд газар хөдлөнө гэсэн мэдээллийн талаар тодруулахад түүнийг урьдчилан тогтоох боломжгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс хэллээ.
Л.ХАЛИУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж