НАТО “Дэлхийн цагдаа” байх ёсгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

НАТО “Дэлхийн цагдаа” байх ёсгүй

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Португалийн ерөнхий сайд Хосе Сократес пүрэв гаригт НАТО-г  “дэлхийн цагдаа биш” гэж тус байгууллагын дээд хэмжээний уулзалтын өмнөхөн мэдэгдээд энэ байгууллага нь улс орнууд, байгууллагуудтай хамтран ажиллах хүчин чармайлт гаргаж байна гэжээ.

    Дээд хэмжээний уулзалтад оролцохоор португалийн нийслэлд улс төрийн зүтгэлтнүүд, төлөөлөгчид, сэтгүүлч сурвалжлагчид зэрэг 5000 хүн хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа юм байна.

    Дээд хэмжээний  уулзалтад НАТО-гийн гишүүн 28 орны тэргүүн нар, ОХУ болон бусад орнууд уригджээ. Энэ уулзалтын үеэр Европийн Холбоо, АНУ-ын дээд хэмжээний уулзалт мөн ОХУ болон түүний холбоотнуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

    Португалийн ерөнхий сайд НАТО дэлхийн цагдаа биш, болохыг ч эрмэлзэхгүй байгаа гэдгийг цохон тэмдэглээд энэ байгууллагын гол зорилго нь дэлхий дахинд аюулгүй байдлыг сахин хамгаалахад оршиж байгаа юм гэдгийг онцолсон байна.
    НАТО-гийн удирдагчдын уулзалт дээр хэлэлцэх гол асуудал нь Афганистанд явуулж буй цэрэг дайны  үйл ажиллагаа, тус орноос 2014 оноос эхлэн цэргээ татаж эхлэх, дэлхийн аюулгүй байдалд учирч буй шинэ аюул заналхийллийн талаар ярилцах аж.

    Мөн олон улсын терроризм, кибер дайралтууд, мансууруулах бодис, хүн хулгайлах талаар гарч буй зохион байгуулалттай гэмт хэргүүдийн тухай ярилцах юм байна.

    Эх сурвалж: EFE
    Бэлтгэсэн Д.Пунцаг

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж