
Колумби улсад 2010 оны эхээр аадар бороо үе үе орж эхэлсэн ба Номхон далайд хүйтэн усны урсгал орж ирснээс үүдэн гардаг Ла Нинья буюу Бяцхан охин хэмээн нэрлэсэн цаг агаарын үзэгдэлтэй холбоотой юм байна.
Аадар борооны улмаас 1700 орон сууц сүйдэж, 200000 байр гэмтэж, 120 мянган га тариалангийн талбай үерт автжээ. Богото голын усны түвшин бараг 2 метрээр нэмэгдсэн ажээ.
Колумбийн энэхүү бүс нутагт 4000 жилийн туршид аадар бороо орж байсан түүхтэй бөгөөд нутгийн уугуул иргэд индианчууд үер уснаас хамгаалах бүхэл бүтэн хамгаалалтын систем байгуулан бий болгосон байсан боловч орчин үеийн хүмүүс түүнийг устган алга болгосноор ийм гамшигт автаж байгаа юм гэж профессор, зохиолч Исидоро Альварес ярьсан байна.
Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг