
ОХУ-ын ерөнхий сайдын веб хуудсанд/http://premier.gov.ru/ “Владимир Путин Болгар улсад айлчлах үеэр түүнд бэлэглэсэн болгарын хоточ нохой/карачан/ -н гөлөгт ямар нэр өгөхөө одоо хүртэл шийдээгүй байгаа. Оросууд засгийн газрын тэргүүн шинэ нохойндоо ямар нэр өгөхөд нь туслахыг урьж байна. Нэр оноон өгөхөд туслахыг хүссэн хүмүүс эр нохойны нэрийн сонголт хийнэ үү” гэж уг веб хуудсанд дурдсан аж.
“Сайн байна уу, хүндэт Владимир Владимировч. Таны шинэ нохойнд “БОБО” гэдэг нэр өгөхийг санал болгож байна. Учир нь түүнийг Бойко Борисов бэлэглэснийг бодолцсон юм” нэг уншигч саналаа ирүүлжээ.
Санкт Петербург хотоос Роман хэмээх уншигч “Путинг” нэрийг санал болгосон бол бусад хүмүүс “Барни”, “Бакс” зэрэг нэрийг санал болгосон байна.
“Сайн уу? Владимир Владимирович! Таны нохойд нэр өгөхийг санал болгох боломж байгаа тухай уншиж мэдлээ. “МУТКЫ”/Оросын биеийн тамир, спортын сайдын овог/ хэмээх нэр өгөхөөр шийдлээ. Товчхон, утга агуулгатай бас үнэмшилтэй нэр юм” гэсэн байна.
Путины шинэ гөлөг хорио цээрийн хугацааг өнгөрөөсөн бөгөөд эв эрүүл гэдгийг тогтоосон ажээ. Болгараас ирсэн хоточ үүлдрийн жижиг гөлөг одоохондоо Путины 11 настай хар өнгийн “Connie” нэртэй нохойтой танилцаж амжаагүй байгаа аж.
Ерөнхий сайд Путин “Connie” нохой болон шинэ гөлөгнөөс гадна түүний гэргий Людмилагийн өөр хоёр жижиг хав нохойтой юм байна.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг