
Эхний өдрүүдэд мэдээлэл солилцох шаардлага гарна. Биеэр уулзсан ч, утсаар холбогдсон ч шинэ зүйл сонсож мэдэх нь танд таатай байх болно. Долоо хоногийн дунд үе сурч боловсроход сайн. Энэ үед таны мэдээлэл авах мэдрэмж эрс өссөн байх юм. Харин бүлэгт хамтрах уу бие даан суралцах уу гэдгээ өөрөө шийд. Танихгүй хүмүүс эсвэл муу нөлөө үзүүлэх хүнээс хой байхыг хичээвэл зохино.
Taurus-үхэр, 20.04-20.05
Эд зүйл худалдан авах ер нь санхүүгийн асуудлаар хөөцөлдөхөд долоо хоногийн эхэн үе танд чухал. Зарим асуудалд та сэтгэлийн хөөрлөөр хандах авч ихэнхдээ зөв шийдвэрүүд гаргана. Сүүлийн хагаст нь эрсдэлтэй алхам хийхээс сэргийл. Тэр үед шинэ техник турших эсвэл тооцоогүй зүйлтэй орооцолдох нь амжилтад хүргэхгүй. Ер нь аюулгүй байдалдаа анхаарч осол, эрсдэлээс хол бай.
Gemini-Ихэр, 21.05-21.06
Эхний хоногуудад өөрийн зан араншиндаа ердийн байдлаа хадгалахыг хичээвэл зохистой. Яг энэ үеэр таны ааш араншингаас шийдэх асуудлууд чинь хамаарах юм. Хоёрдугаар хагаст нь хувийн харилцаа холбоондоо анхаарч бай. Дотны хүнтэйгээ санал бодлоо хуваалцвал сэтгэл тайван байна. Харин өөрийн аашийг бусдад харуулах гээд байх хэрэггүй юм.
Cancer-Мэлхий, 22.06-22.07
Эхний хэдэн өдөр таны хувьд муугүй. Мөн та бясалгалаар сэтгэлээ ариутгал зүгээр. Энэ үеэр оюун ухаан сэргэх боломж гарч иржээ. Сүүлийн хоногуудад нь таны эрч хүч, урам зориг улам чангарах болно. Эрчимтэй ажиллах нь танд өөдрөг сэтгэл өгөх юм. Та одоо яг ямар ч ээдрээтэй асуудлыг шийдэхэд бэлэн байна. Мөн энэ цагаар эрүүл мэнддээ анхаарч биеэ чагна.
Leo-Арслан, 23.07-22.08
Долоо хоногийг найз нөхөдтэйгөө холбоотой эхэлбэл зүгээр Тэд тусламж, дэм танд хэрэгтэй. Та ч өөрөө сэтгэгдэл өндөр байна. Энэ хугацааны сүүлчийн өдрүүд танд илүү романтик сэтгэлгээг авчирна. Харин түр зуурын холбоо сүлбээ хэрэггүй. Сүүлийн хоногуудын болзоо ер бусын болж таны сэтгэл өндөр байх ажээ. Шинэ танилтай болох гэсэн хүн энэ үеэр л хөдлөх хэрэгтэй.
Virgo-Охин, 23.08-22.09
Төлөвлөж байснаа хэрэгжүүлэх идэвхийг танаас эхний өдрүүд шаардаж байна. Таны байдал асуудалд гүнзгий орох, зорилгоо хийх хүслээр дүүрэн байх юм байна. Долоо хоногийн эцэс рүү тэр эрч хүчээ гэр орныхоо тав тухын төлөө зориулах хэрэгтэй. Засвар цэвэрлэгээ хийх нь таны сэтгэлийг өөдрөг болгоно. Энэ үеэр хамаатан садантайгаа илэн далангүй ярилцвал олон асуудал шийдэгдэнэ.
Libra-Жинлүүр, 23.09-23.10
Шинэ мэдлэг авахад долоо хоногийн эхэн сайн. Энэ үеэр суралцах нь өөрт чинь таатай амар бөгөөд сонирхолтой. Танаас өөр үзэл санаатай гадна дотны хүмүүстэй уулзах нь нэг ёсондоо танд том цэнэг өгнө. Хугацааны сүүлийн хагаст романтик сэтгэл сэргэх болно. Шинэ хайр, шинэ харилцаа үүсэхийг үгүйсгэх аргагүй. Харин түүнийг цаг, ажлаар дараад хэрэггүй.
Scorpio-Хилэнц, 24.10-22.11
Таны сэтгэл ихээхэн хөөрүү байх үе эхний хэдэн хоног. Энд эерэг, сөрөг аль алин нь байна. Энэ цагаар сэтгэлийн дарамт үүсэх магадлал байгааг анхаар. Хувийн харилцаанд өмнө байгаагүй мэдрэмж гарч ирэх юм. Хоёрдугаар хагаст ахуйн ажилд түлхүү анхааран гэр орноо тохижуулахад ашиг гарна. Одоо зугаа цэнгэлээ дарж хөрөнгө бага ч гэсэн хэмнэх боломж байна.
Sagittarius-Нум, 23.11-21.12
Хувийн харилцаа, хайр сэтгэлдээ анхаарах өдрүүд эхэлж байна. Нээлттэй, ойлгомж сайтай энэ цагаар олон ээдрээ тайлагдах болно. Хайртай хүнтэйгээ үзвэр үзэж цагийг өнгөрөөхөд сайн. Хугацааны сүүлийн хагаст өмнөх ололтоо бататгаж аваарай. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал шийдэл сайтай байна. Эрүүл мэндээ анхаар. Хоолны чанартай нь дээр.
Capricorn-Матар, 22.12-19.01
Матрын ордынхонд хувьд таатай өдрүүд. Мөн эрүүл мэндээ анхаарч дулаан явах хэрэгтэй. Ханиад томуунаас сэргийлж яв. Муу зуршлаа хаях гээд үзвэл бас ч муугүй. Сүүлийн өдрүүдэд танд илүү мөнгө олох боломж байна. Дотоод сэтгэлдээ захирагдан хөдлөх ёстой. Энэ цагаар зальтнуудын зүгээс таныг анзаар байгаа. Элдэв санхүүгийн эрсдэлээс хол бай.
Aquarius-Бумба, 20.01-18.02
Долоо хоногийн эхэнд таны уран бүтээлч сэтгэлгээ өндөр байх юм. Танд уран бүтээлдээ зориулах цаг бөгөөд сонирхол их байна. Энэ хоногуудад таны романтик сэтгэл буцалж байх нь. Долоо хоногийн хоёрдугаар хагаст найз нөхдийн харилцаа шаардагдаж байна. Өөрөө санаачлага гаргаад уулз. Харин энэ цагаас санхүүгийн асуудал яригдах ёсгүй. Хүнтэй хамтарсан арилжаа наймаа ашиггүйг бас анхаар.
Pisces-Загас,19.02-20.03
Хугацааны эхний хэдэн хоногт гэр бүлийн асуудал таны хувьд амархан шийдэгдэнэ. Хамаатан садантайгаа ч таатай байна. Гэр орондоо шинэ эдлэл авсан ч болохгүй гэх зүйл алга. Зочид хүлээн авбал бас л таны нэр хүндэд сайн. Сүүлийн хоёр гурав хоногт нь дарга нар ба нөлөө бүхий хүмүүстэй маргааныг бүү өрнүүл. Харин энэ үеэр дотоод сэтгэлийн бясалгал ашигтай.