Орц:
Бөөрөнхий байцаа 1 ширхэг
Өндөг 2 ширхэг
Гурил 50 грамм
Сvv 2 халбага /хоолны/
Ургамлын тос 50 грамм
Давс, нунтаг хар повоор
Салатны навч
Улаан лооль 4 ширхэг
Гоньдны навч
Хийх арга:
1.Байцаагаа сайтар цэвэрлээд дөрвөн хэсэг болгон хуваана. Дараа нь их хэмжээний давстай усанд 2-3 минутын турш байлгаад шvvж авна. Дөрвөн хэсэг болгон хуваасан байцаагаа тус бvрийг ньтаван хэсэг болгон хэрчээрэй.
2.Өндөгний шар, цагаан уургийг япгана. Гурил, өндөгний шap, сvv, давс, повоорыг нийлvvлэн хутгана. Өндөгний цагааныг хөөсөртөл нь хутгаад зуурмаг дээрээ нэмнэ.
3.Хайруулын тавганд ургамлын тосоо хийж халаагаад байцааны хэрчим бvрийг зурмагт дvрээд хоёр талаар нь эргvvлэн тус бvр 3 минут шарна.
4.Салатны навчийг нэг нэгээр нь салгаж, таллан хуваасан улаан лоолийн хамт угаагаад хатаана.
5.Тавганд салатны навч дэвсээд дээр нь байцааны котлет, улаан лооль тавьж, гоньдоор чимэглэнэ. Бэлэн болсон котлетоо цөцгий болон шарсан махаар хачирлаж зоогловол илvv тохиромжтой.