Хойд Солонгост ээлжит цэвэрлэгээ эхлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост ээлжит цэвэрлэгээ эхлэв

Ким Чен Ын ба Ким Чен Ирийг тойрон цугларч зургаа татуулсан БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагуудын байдал нэг их аз жаргалтай биш. Кимийн удмын шинэ эриний эхлэл бүрээр “шулмын авд гардагийг тэд санаж суусан биз.

Өмнөд Солонгосын «Чосон Ильбо» сонины эх сурвалжуудын баталж буйгаар сарын эхнээс Хойд Солонгосын лидер Ким Чен Ирийн хүүхдүүдийн хамгийн бага Ким Чен Ын төрийн аппаратын хяналтаа нэмэгдүүлэхийн тулд  арми ба намд цэвэрлэгээг хийж эхэлсэн байна. Хойд Солонгост саяхан генерал цол авч Хөдөлмөрийн намын чухал суудалд суусан 27 настай Ким Чен Ынд засаг шилжүүлэх үйл ажиллагаа эхлээд байна.

Сарын эхнээс хэсэг албан тушаалтнуудад авлигын хэргээр эрүү үүсгээд байна. Хамгийн түрүүнд тус улсын зүүн хойд хэсгийн Хамген-Пукто мужийн Мусон хотын районы албан тушаалтнууд үүнд өртлөө гэж Хойд Солонгосоос оргон гарсан дүрвэгсдийн North Korea Intellectual Solidarity хэсэг батлан ярьж байна.

“Өндөр тушаалын 15 албан хаагч­дад тэдний зүгээс хулгайн наймаа ба улс орноос оргосон хү­мүүст хяналт тавиагүй гэж мөрдөн байцаалт явуулж эхэлсэн” хэмээн энэ бүлгийн төлөөлөгч мэдэгджээ. Тэд намын доторх мэдээлэл сайтай эх сурвалжаас уг мэдээг авсан гэв. Ким Чен Ын өөрөө мөрдөн байцаагчдыг яаравчлах хэрэгтэй гэж шахсан гэнэ.

Энэ авлигын эсрэг кампани нь бүх орон даяар явагдах бөгөөд үнэн хэрэгтээ “улс төрийн зорилготой цэвэрлэгээ” юм. Тэр нь өмнөх цэргийн удирдлагыг Ким Чен Ынд үнэнч залуу хүмүүсээр солих зорилгыг агуулж байгаа гэж North Korea Intellectual Solidarity бүлгийн төлөөлөгч үзэж байна. «Албан тушаалтнуудын үнхэлцэг хагарах гэж байгаа» гэж тэр нэмэн хэлжээ. Өмнөд Солонгосын тагнуулын алба энэ мэдээлэлд тайлбар өгөхийг яарахгүй байна.

Ким Ир Сены 1948 онд байгуулсан цагаас энэ нэг хүний дарангуйллын системийг Кимийн удам барин тогтмол цэвэрлэгээ, харгислал явуулсны хүчинд  засгийн эрхэнд тогтож байна. Ким Ир Сен засагт гараад зуу зуун тэрслүү үзэлтнээ үхэлд илгээсэн юм. Түүнийг залгамжилсан хүү Ким Чен Ир нь  мөн л тэр аргыг хэрэглэн ирэв. Тэрээр 1992 оны аравдугаар сард армийг толгойлоод дэглэмийг шүүмжилж байсан, Зөвлөлтийн сургуулиар бэлтгэгдсэн хорь орчим офицерүүдийг цаазаар авчээ.

Ким Ир Сеныг нас барсны дараагийн жил 1995 онд армид хоёр дахь цэвэрлэгээ болж хэдэн зуун хүнийг хоморголон устгасан байв. Өлсгөлөнгөөр сая сая хүнийг хэлмэгдүүлсэн гол буруутны нэг  мөн “Америкийн имперализмын тагнуул” гээд намын Төв хорооны хөдөө аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Со Кван Хийг 1997 онд олны өмнө цаазалж байжээ. Энэ жилийн гуравдугаар сард үндэсний валютын шинэч­лэлийг унагасан гээд Төлөвлөлт ба санхүүгийн хорооны дарга Пак Нам Ги цаазлуулав.

Эх сурвалж: Kim Jong-un commence par une purge
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж