Ерөнхий консултай уулзав

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

Ерөнхий консултай уулзав

Буриадын ерөнхийлөгч Вячеслав Наго­вицын Улаан-Үдэд суугаа Монголын ерөн­хий консул ноён Л.Жавзмаатай уулзлаа.

Ерөнхийлөгч энэ зун ажилдаа орсон ерөнхий консул Лхамсүрэнгийн Жавжмааг ажил хэрэгтээ хэрхэн дасч байгааг асуус­наар тэдний уулзалт эхэлжээ. Л.Жавзмаа ерөн­хийлөгчид талархлаа илэрхийлээд хоёр талын харилцаанд эерэг эрч хэвээр байгаа гэлээ.

Энэ уулзалтаар Буриадад амьд мал ба мах импортлох асуудал голчлон яригдсан байна. Монгол улс хөдөө аж ахуйн бүтээг­дэхүүн нийлүүлэх сонирхол ихтэй байгааг консул хэлжээ. Харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлнэ гэж хоёр тал тохиролцлоо гэж Буриадын албан ёсны сайтад мэдээлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж