
Монголын “Морин хуурын чуулга” Халимагын нийслэл Элстэй хотноо айлчлан тоглож байгаа тухай арван нэгдүгээр сарын 17-нд “Интерфакс-Юг” агентлагад Халимагын үндэсний хамтлагийн захирал Данара Шалханова мэдээлсэн байв. “Элстэйн үзэгчид Монголын олон үндэсний хөгжмийн тоглолтыг анх удаагаа сонсох юм. Харамсалтай нь тэдний олон төрөл манай Халимагт үгүй болжээ” хэмээн хатагтай Д. Шалханова ярьсан байна.
Энэ ер бусын хамтлаг ятга, хуучир, лимбэ, шанз зэрэг 35 төрлийн хөгжмөөр янз бүрийн дуу тоглох бөгөөд Морин хуур энд гоцлох болно гэж тэрээр онцолсон байна. ЮНЕСКО-гийн шийдвэрээр энэ хөгжмийн зэмсэгт хүн төрөлхтний соёлын өвд бүртгэгдсэн сертификатыг 2005 онд олгосон гэж тэрээр сонирхуулсан байна.