Гурван хэмжээст хүүхэлдэйн кино болох “How to Train Your Dragon” нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо л АНУ-ын box office-ыг гурван долоо хоногийн турш тэргүүлсэн “Alice in Wonderland” киног ардаа орхилоо. Уг хүүхэлдэйн кинонд Viking гэдэг нэртэй азгүй хүү луу агнах хэрэгтэй болдог. Lewis Carroll-ын үлгэрийг Tim Burton-ны найруулгаар бүтээсэн “Alice in Wonderland” эхний долоо хоногтоо 17.3 сая ам.доллар, нийт 293.1 сая ам.долларын ашиг олж байсан бол “How to Train Your Dragon” эхний долоо хоногтоо л 43.3 сая ам.доллар олжээ. John Cusack-ын найруулсан “Hot Tub Time Machine” инээдмийн кино 13.7 сая ам.долларын ашиг орлоготойгоор жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Романтик, инээдмийн “The Bounty Hunter” кино жагсаалтын нэгдүгээр байрнаас дөрөвдүгээрт орсон байна. Хүүхдүүдийн унших дуртай номноос сэдэвлэн бүтээгдсэн Jeff Kinney-гийн найруулсан “Diary of a Wimpy Kid” кино жагсаалтын тавдугаарт бичигджээ.
Э.Аз