
Худалдан авагч нь Лондоны гоёл чимэглэлийн нэртэй мастер Лоуренс Графф байв. Тэрээр өөрийн нэрийг уг чулуунд өгч “Ягаан Графф” гэж нэрлэжээ. “Энэ бол миний үзсэнээс хамгийн гайхалтай очир алмаз, түүнийг худалдан авсандаа би их баяртай байна” гэж Графф хэлжээ.
Өмнө нь хамгийн үнэтэй очир алмаз нь 35,56 каратын Wittelsbach-Graff байсан ба түүнийг 2008 онд мөн л тэр Графф 24,3 сая доллараар худалдан авч байжээ.
Энэ дуудлага худалдаагаар нийтдээ 105,1 сая долларын үнэт чулууг худалдсан бөгөөд энэ нь дуудлага худалдааны бас нэг дээд амжилт болжээ.