“Бидний мэдэх амьдрал” Өргөөгийн дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2010.11.19-нд нийтлэгдсэн

“Бидний мэдэх амьдрал” Өргөөгийн дэлгэцнээ

Холливудын шилдэг жүжигчдийн тоглосон “Бидний мэдэх амьдрал” буюу “Life as We Know It” кино энэ сарын 20-ноос эхлэн “Өргөө” кино театрын дэлгэцнээ гарч эхлэх гэнэ. Нэг цаг 52 минут үргэлжлэх инээдмийн, хайр дурлалын “Бидний мэдэх амьдрал” кинонд Katherine Heigl, Josh Duhamel нар тоглосон байна. Энэ кинонд Холли гэх эрч хүнтэй ханган нийлүүлэгч, харин Эрик авьяастай спортын сүлжээний захирал хоёрын тухай өгүүлэх юм. Тэр нэгэн аймшигтай өдрөөс эхлэн тэд бусдын төлөө өөрсдийн дургүй зүйлтэй учрах бөгөөд тэд загалмайлсан охин болох Софид хайртай болно. Гэхдээ энэ дэлхий дээрх бүх зүйл Софигийнх болох үед Холи болон Эрик хоёр өөрсдийн санал бодлыг гарган тавина.

Холи болон Эрик тэдний найзууд, залуу гэр бүл болох Петер, Алисоноор дамжуулж сохор болзоо тогтоох бөгөөд хэдэн жилийн дараа Петер, Алисон хоёр автын ослоор өөд болж Эрик Холи хоёр тэдний охин Софиг асран хамгаалахаар болно. Тэд найзуудынхаа гэрээслэлийг хүндэтгэн тэдний байшин руу нүүнэ. Гэхдээ хүүхэд томрох тусам тэдний зан аашийг дуурайх ба тэд үүнийг анхаарахгүй. Кино цааш хэрхэн үргэлжлэх бол.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж