
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 жолоочийн саатуулж, захиргааны хуулийн дагуу арга хэмжээ авлаа. Өнгөрсөн шөнийн 22.30 цагийн орчимд Их тойруу, тунелийн зүүн замд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Daewoo 45-05 УНБ дугаартай автобусны жолооч Э.Өнөртүшиг хүн дайрч гэмтээжээ. Одоогоор хохирогчийн нэр, хаяг тодорхойгүй, тогтоогдоогүй байгаа аж. Хохирогч гэмтлийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хэвтсэн байна.
Х.Хангал