Архинаас яаж гарах вэ?

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Архинаас яаж гарах вэ?

“Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч Л.Цэгмид зөвлөж байна.

  • Архинд донтох нь өвчин. Донтсон хүн өөрийгөө архинаас хамааралтай болсноо ойлгодоггүй юм. Хамгийн гол нь өөрийгөө архинаас хамааралтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс эхэлнэ. Гэвч бусдын тусламж зайлшгүй хэрэгтэй болдог. Архинаас гаргах олон эмчилгээ арга байдаг. Спираль тавиулах, архинаас жигшээх эмчилгээ болон наркологийн эмчилгээ сувилгаа гээд олон  арга байдаг ч хамгийн сүүлийн үеийн арга бол оюуны гарц юм. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сэтгэлзүйч, донтолтыг судлаачид хандах нь зүйтэй. Хүн эхээс төрөхдөө архинаас хамааралгүй төрдөг. Харин архи хэтрүүлэн уух нь бага багаар дадсаар хамааралтай болдог. Зарим тохиолдолд архинаас гаргах эмчилгээ хийлгэсний дараа улам гүн орох нь бий. Энэ нь хэсэг хугацаанд тухайн хүний биед эсрэг урвал өгөх тариа эмчилгээ хийсэн ч уух шунал нь арилаагүй хэвээрээ байдагтай холбоотой. Хүлээлтийн байдалд байсан хүн дахин уувал юу болох нь ойлгомжтой. Үүнийг ам нь цангасан хүнтэй адилтгаж болно. Эцэст нь хүн өөрөө өөрийгөө л даван туулах учиртай. Архи сэтгэц болон уураг тархинд нөлөөлдөг учраас сэтгэл, оюуны аргаар шунал, хүслээ давж гарах бүрэн боломжтой.

Н.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж