Энэтхэгт насанд хүрэгчдийн шоуг хориглов

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Энэтхэгт насанд хүрэгчдийн шоуг хориглов

Энэтхэгийн засгийн газар насанд хүрэгчдэд зориулсан телевизийн риалити
шоуг өдрийн цагаар нэвтрүүлэхийг хоригложээ. Энэ шийдвэр гарсан даруйд
иргэдээс өдрийн цагаар үзүүлж байсан хоёр риалити шоуг нь зогсоолоо гэж
ихээхэн гомдол ирүүлжээ.

Риалити шоу үзэх үзэгчдийн тоо огцом
нэмэгдэж байгаа нь шоу санаачлагчдыг улам урамжуулж байна. Гэвч насанд
хүрээгүй үзэгчдэд иймэрхүү шоу үзүүлэх нь тохиромжгүй гэж Энэтхэгийн
холбогдох яамны мэргэжилтнүүд үзжээ. Риалити шоуны нэг нь “Big
Brother”-ын Энэтхэг хувилбар болох “Bigg Boss” бөгөөд уг шоуг оройн 11
цагаас өглөөний 5 цагийн хооронд гаргахыг зөвшөөрсөн байна. Энэхүү мэдээ
нь шоу од Памела Андерсоныг “Bigg Boss”-ын байшинд зочлох үетэй
зэрэгцэн гарсан байна. Памела цагаан өнгийн Сари өмсөн, “Намастэ” Хинди
хэлээр “Сайн уу” хэмээн мэндчилж риалити шоуны оролцогчидтой гар
барьсаар орж иржээ.
 Тэрбээр байшинд саатах богинохон хугацаандаа
риалити шоуны дүрэм, өдөр тутмын байдалтай танилцаж оролцогчдоос чөлөөт
асуултуудыг асуужээ.

Энэтхэгийн засгийн газраас гаргасан хориг түүнийг огт сандаргаагүй бололтой гэж “BBC”-ийн Мумбай дахь сэтгүүлч хэлсэн байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж