Цэцгээ өдөр бүр услах нь буруу. Долоо хоногт нэг юмуу хоёр удаа тусгай цэцэг услагчаар услаарай. Услахдаа аль болох үндэс рүү нь усалж, навч цэцгэнд нь ус дусаахгүй байх хэрэгтэй. Крантны усыг нэг хонуулж услах нь зүйтэй. Ус тасалгааны температураас дулаан байна. Хүйтэн ус ургалтыг зогсоож, үндсийг ялзруулдаг . Зуны хэт халуун наранд хатаж, тvлэгдэхээс сэргийлээрэй. Тасалгааны ургамлын хөрс амархан мууддаг учраас 14 хоногт нэг удаа бордож бай.
Усалсны дараа 40-50 минут болоод бордоогоо хийгээрэй.Зориулалтын бордооноос гадна мах угаасан ус, нунтагласан өндөгний хальс дэвтээсэн ус ургамалд сайн тэжээл болдог юм шvv. Таны тарьж ургуулсан эргэн тойрон дахь ногоон ургамал мэдрэлийн систем, харааны нервийг сайжруулдаг. Тоос шороо, дуу чимээг багасгаж халуун дулаан энерги ялгаруулж байдаг. Цэцэг тарих нь стресс ядаргааг арилгаж, таатай дулаан уур амьгал бүрдүүлдэг. Мөн тарьж ургуулж буй цэцгээ сайн мэддэг байхад илүүдэхгүй. Цэцэг болгон өөр өөрийн онцлогтой айлын хүүхдүүд л гэсэн үг. Хайрлаж арчилж тордвол танд ч бас хамгийн сайхнаа дэлгэн харуулах болно.

Бэлтгэсэн Н.Энхээ