“Аватар” Empire кино фестивалиас гурван шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

“Аватар” Empire кино фестивалиас гурван шагнал хүртлээ

Энэ сарын 28-ны өдөр Лондон хотноо “Empire Film Awards” кино фестиваль болж өндөрлөлөө. Найруулагч James Cameron-ны гурав хэмжээст, уран зөгнөлт “Аватар” кино уг наадмаас нийт гурван шагнал хүртсэн юм. Уран зөгнөлт, фантастик “Аватар” кино “Шилдэг кино” шагналыг хүртсэн бол киноны найруулагч Cameron “Шилдэг найруулагч” шагналын эзэн болж, Zoe Saldana “Шилдэг эмэгтэй жүжигчин” болжээ. “Lord of the Rings” киноны гол дүрийн жүжигчин Sir Ian McKellen, “X-Men” кино “Empire Icon” шагналын эзэд болжээ. JJ Abram-ын “Star Trek” кино шилдэг шинжлэх ухааны утга санаатай кино шагналыг хүртлээ. Scotty кинонд тоглосон жүжигчин Simon Pegg хэлэхдээ “Star Trek”, “District 9” болон “Avatar” нар энэ жилийн шилдэг шинжлэх ухааны сэдэвтэй, фантастик кино байлаа” гэжээ.

Э.Аз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж