Рок, попын залуу дуучид дундаа хамгийн дур булаам гэх тодотголыг аваад буй дуучин М.Нараг найз залуудаа хаягдсан талаарх мэдээлэл шар хэвлэлүүдээр цацагдах болсон. Тэрбээр “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Батуушкатай үерхдэг гэдгээ албан ёсоор мэдээлж байсан. Тэгвэл хосууд салаагүй гэдгээ батлаж, саяхан болсон “Гэгээн муза-2009” наадамд хамтдаа иржээ. Хиймэл урт сормуус, саарал линзээр имижээ бүрдүүлдэг дуучин М.Нара, найз залуутайгаа эхний тав, зургадугаар эгнээнд сууж, хамтдаа их л аз жаргалтай харагдаж байна билээ. Ямартай ч М.Нара найз залуугаасаа салсан гэдэг мэдээлэл худлаа бололтой.
М.Анир