Нэгдсэн эмнэлгийн засвар удааширч байна

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Нэгдсэн эмнэлгийн засвар удааширч байна

Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгийн  засварын тендерт ялсан гүйцэтгэгч компани энэ сарын нэгэн гэхэд  засварыг дуусган хүлээлгэн өгнө гэж аймаг, сумын удирдлагад  амласан ч хэлсэндээ хүрсэнгүй. Өнөөдрийн байдлаар засвар дуусаагүй, ундуй сундуй, өвчтөнүүд нүүдлийн байдлаар энд тэнд таран эмчлүүлж байна. Энэ шалтгааныг гүйцэтгэгч компаны захирал өвлийн хүйтэн эхэлснээс будаг, шаврын хаталт удааширсантай холбон тайлбарлаж байгаа ч хэрэг дээрээ энэ компани өөрийн үндсэн ажилчингүй, орон нутгаас ажилгүй хүмүүсийг хөлслөн ажиллуулдаг, тэд нь ажилд чин сэтгэлээс ханддаггүйтэй холбоотой аж.  Дээрээс цаг хугацаагаар шахахаар энэ компани арга буюу түр ажилчин авч өдрийн арван мянган төгрөгөөр хөлслөн ажиллуулж эхэлсэн ч ажил олигтой эрчимжээгүй л байна.

С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж