“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг байгуулна

Тавантолгой нүүрсний бүлэг ордын Цанхын хэсгийг ашиглах “Эрдэнэс Тавантолгой” компани байгуулагдсан. Харин Төрийн өмчийн хорооноос тус компанийг удирдах гүйцэтгэх захирал болон оператор компанийг шалгаруулахаар олон улсын нээлттэй тендер зарласан. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлыг сонгох тендерийн хоёрдугаар шалгаруулалтад гурван хүн үлдсэн байгаа ба эцсийн шалгаруулалтыг ирэх арванхоёрдугаар сарын эхээр гаргах сурагтай байна. Хамгийн гол нь гүйцэтгэх захирлыг сонгохоос өмнө компанийн ТУЗ-ийг байгуулах юм. Эх сурвалжийн мэдээлснээр ойрын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг байгуулах ажээ.

Мөн Тавантолгой ордод олборлолт явуулах оператор компанийн сонгон шалгаруулалтад Австралийн хоёр, Германы нэг компани үлдээд буй. Эцсийн шалгаруулалтын дүн гараагүй байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж