
Төр, хувийн хэвшлийн түншлэл, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг ижил мэдээллээр хангах, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэх, тэднийг сургах зорилгоор Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын орлогч дарга Ц.Янсанжав нар өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогын баримт бичиг, Концессын тухай хуулийг сурталчлах, олон нийтэд хүргэх, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх үүднээс төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулан зохион байгуулах сэдэвчилсэн болон үргэлжилсэн сургалтын нэгдсэн хөтөлбөр болон арга хэмжээний төлөвлөгөөг хамтран баталж хэрэгжүүлэх ажээ.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Tөрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл, Төрийн өмчийн хорооны Дэд дарга О.Эрдэнэбулган, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газрын дарга Б.Заяабал болон албаны бусад хүмүүс оролцжээ.
Д.Цээнэ