
жүдочдынхоо хариуг авахаар галт зэвсгээ агсан тулаанд орсон ч Гүндэгмаа
тэргүүтэй мэргэн буудагчид шагналын тавцангийн хамгийн дээр арай л
гишгэж барсангүй, Казахстаны багийн ард оров. Энэ жил тус улсын бөхчүүд
манай хэд хэдэн жүдочдыг өвдөг шороодуулж, 58 настай Беляева гэдэг
эмээтэй баг нь Монголын буудагчдаас 6 оноогоор тэргүүлсэнд олимпийн
аваргаа алдсан А.Житкеев дотроо баяртай байгаа биз ээ.
Жүдогийн
бие халаалтын өрөөнд Н.Түвшинбаяр хуучин анд А.Житкеевтэй, 1998 оны
Азийн наадамд ялж байсан, олимп, дэлхийн аварга Кензо Накамура нь
Халиуны Болдбаатартай уулзах түүхэн мөч сайхан байлаа. Уг нь ЦАБА+ГҮНДЭ
хоёрыг хос алтан медаль зүүнэ гэдэгт монголчууд эргэлзэхгүй байсан
юмсан, одоо бол “ЛОНДОН-2012” хүртэл хойшлуулахаас аргагүй.
Ото. Гуанжоу.