Хятад улс иргэддээ мөнгөн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Хятад улс иргэддээ мөнгөн тусламж үзүүлнэ

Хятадын засгийн газраас хүнсний бүтээгдэхүүний үнийн инфляци хоёр оронтой тоонд хүрсэнтэй холбогдуулан ядуу айл өрхүүдэд мөнгөн тусламж үзүүлнэ гэж мэдэгдлээ.

Аравдугаар сард Хятадад инфляци 4.4 хувьд хүрч, хүнсний бүтээгдэхүүний үнэ 10.1 хувиар өссөн байна.  Хэрэв улаан буудай, хүнсний ногооны хомсдол нүүрлэвэл үнэд зохицуулалт хийх аргагүй гэж засгийн газраас мэдэгдсэн байна.

Хятадын зарим хотуудад хүнсний бүтээгдэхүүний дундаж бөөний үнэ 10 хоногийн дотор  2/3 дахин өссөн бөгөөд хүнсний нөөц дуусч байна гэсэн айдсыг иргэдэд төрүүлээд байна.

Харин үнийн өсөлтөөс үүдэлтэй хүүгийн хэмжээ өсч, дөрөвхөн өдрийн дотор Шанхайн хөрөнгийн биржийн хувьцааны ханш 10  хувиар буурсан байна.

“Эрэлт, нийлүүлэлтийн зах зээл болон үнэ нь ард түмний нийтлэг сонирхолтой шууд хамааралтай тул маш сайн анхаарал хандуулах шаардлагатай байна” гэж тус улсын Ерөнхий сайд Вэнь Зяо Бао хэлжээ.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж