Москвагийн метронд болсон аллагын улмаас Нью-Йоркийн метроны хамгаалалтыг чангатгажээ

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Москвагийн метронд болсон аллагын улмаас Нью-Йоркийн метроны хамгаалалтыг чангатгажээ

Москвад хийгдсэн алан хядах ажиллагааны улмаас Нью-Йоркийн метрополитенд аюулгүй байдлыг чангатгасан арга хэмжээг авч байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний явцад "Operation Torch" гэдэг ажиллагааг эхлүүлэн метроны станцын хамгаалалтад шуурхай ажиллагааны албаны дайчид гарчээ. Хүн ихтэй станцуудад хүнд зэвсэгтэй дайчид үнэрч нохойн хамт сэжигтэй хүмүүсийг шалган саатуулж байна. Ердийн нөхцөлд Нью-Йоркийн метрог хотын тээврийн цагдаагийн 2600 хүн хамгаалж байдагг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж