Портландын түүхэн дэх буруу сонголтуудын нэг

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Портландын түүхэн дэх буруу сонголтуудын нэг

“Портланд Трейл Блейзерс” багийн төвийн тоглогч Грег Оден зүүн өвдгөндөө
мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсноор энэ улирлыг дуустал талбайд
тоглохооргүй болж байна.“Портланд Трейл Блейзерс” багийн төвийн тоглогч Грег Оден зүүн өвдгөндөө
мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсноор энэ улирлыг дуустал талбайд
тоглохооргүй болж байна. Өнгөрөгч оны 12-р сард авсан хүнд бэртлээсээ хойш эргэн эрэлт хийхийг оролдсоор байгаа Одений хувьд сагсан бөмбөгийн замнал нь төгсгөлд ирээд байж магадгүй юм. “Блейзерс” энэ талаар албан ёсоор мэдэгдсэн бөгөөд бэртэлдээ дахин мэс ажилбар хийлгэх шаардлагатай болсон гэжээ. Ингэснээр 2007 оны драфтын номер нэг тоглогч дөрвөн жилийн хугацаанд нийтдээ ердөө 82 тоглолтыг л хийх болж байна гэсэн үг юм. Портланд түүний гэрээг сунгаагүй бөгөөд энэ зун дуусаад чөлөөт агент болно. Тэр үед хэрэв бэртэл нь бүрэн илааршаагүй байвал магадгүй од болох ёстой байсан тоглогчийн спортын замнал төгсөх биз ээ. 2007 оны драфтын өдөр гаргасан тэрхүү шийдвэртээ “Портланд Трейл Блейзерс” одоог хүртэл харамсдаг гэх. Хэрэв тэд Кэвин Дурантыг авсан бол өрнөд бүсийг айлгасан хүчирхэг баг болох байлаа. Гэвч 1984 онд Майкл Жорданг алгасч байсан шигээ алдааг энэ удаад дахиад л давтаж, улмаар драфтын тэргүүн эрхээ үнэгүйдүйлж байгаа нь Одений өвдөгний бэртэл батлан харуулж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж