Балотелли арьс өнгөний үзэлтнүүдийн гол бай болов

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Балотелли арьс өнгөний үзэлтнүүдийн гол бай болов

Австрийн Клагенфурт хотноо болсон Итали, Румыны багийн нөхөрсөг тоглолтын үеэр арьс өнгөний үзэлтэй хөгжөөн дэмжигчид Италийн довтлогч Марио Балотеллиг гол байгаа болгожээ. Тэд “Манчестер Сити”-гийн довтлогчийг бөмбөгт хүрэх бүрт дургүйцсэн авиа гаргаж, boo-лж байсан юм. Гол нь эдгээр хөгжөөн дэмжигчид италичууд байсан ба олон арьстан манай улсын багт хэрэггүй гэсэн утгатай самбар барьсан байжээ. Клагенфурт хотын Хайпо цэнгэлдэхэд болсон тоглолтыг 3000 хүн л үзсэн бөгөөд үүний 100-аад нь дээрх арьсны үзэлтэн фенүүд байв. Энэ бол Балотеллид тохиолдож байгаа анхны дайралт биш юм. Сицили аралд төрсөн түүнийг “Интер Милан” багт тоглож байх үед “Ювентус” багийн фенүүд “Нигер хүн италид хэрэггүй” гэсэн самбар барьж угтаж байсан билээ. 1:1-ээр өндөрлөсөн тоглолтын дараа Италийн шигшээ багийн дасгалжуулагч Чезаре Пранделли хэлэхдээ “Манай улсад байгаа арьсны үзэлтнүүд бидний нэр хүндийг улам доройтуулж байна. Би тэдний үйлдэлд маш их харамсч, бас бухимдал төрж байна” гэж ярьжээ. “Манчестер Сити”-д ирснийх нь дараа Балотеллигийн эгч Кристина BBC-д өгсөн ярилцлагадаа “Марио өөрийгөө хар арьсан, Италийн иргэн гэдгээрээ маш их бахархдаг. Энэ улсын төлөө их зүйл хийхийг хүсдэг” гэж ярьж байсныг эргэн санавал залуу довтлогчийн эх орноо гэсэн сэтгэлийг арьс өнгөний үзэлтнүүд унтраах гэж оролдсоор байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж