
солигдох бололтой. Өнгөрөгч долоо хоногт “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг
эзэмшдэг ОХУ-ын “Ростехнологи” компанийн ерөнхий захирал С.В.Цемевзов
Улаанбаатар хотноо зочлохдоо “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн ээлжит
хурлыг ОХУ-д ирэх сарын 13-нд хуралдуулах тов тогтоогоод буцсан байна.
Эх сурвалжийн баталснаар энэ удаагийн зөвлөлийн хурлаар “Эрдэнэт”
үйлдвэрийн ерөнхий захирлыг солих эсэх асуудал хөндөгдөх аж. Тус
үйлдвэрийн ерөнхий захирлыг солих сураг сонссон улс төр, бизнесийн
бүлэглэлийнхэн өөрийн хүнээ шургуулахаар үймж эхэлжээ. “Эрдэнэт”-ийн
ерөнхий захирлын суудалд тус үйлдвэрийн худалдаа хариуцсан захирлаар
ажиллаж байгаа Х.Оюунцэцэг гэгч санаархаж, “Шаргал” ордноор гүйх болсныг
эх сурвалж баталж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлыг
хугацаанаас нь өмнө солих хурлыг ОХУ-д хийж ирсэн уламжлалтай билээ.
Т.Хангай.
Зохиогчийн эрх:
“Монголын мэдээ” сонин.