Клен хотын их сургуулийн биологч эрдэмтэн Бруно Кремер (Bruno Kremer) орчин үеийн албан ёсны эх сурвалжид заагдсан хэмжээнээсээ Рейн мөрөн 90 км-аар богино байгааг тогтоосон байна. Рейн мөрөний уртыг 1320 км биш 1230 км гэж тэр тооцоолжээ. Кремер ба түүний нөхдүүд Рейн мөрөний уртыг Өмнөд Рейний эхээс нь Нидерланд дахь Хук-Ван-Холландын адаг хүртэл дахин хэмжиж дээрх тоог гаргасан байна. Крамер энэ алдааг бичиг баримтад буруу бичигдсэнээсболсон гэж хэлэв. Мөрөний хэмжээг алдаатай эхээс нь тодруулалгүйгээр хуулбарлаж байснаас энэхүү алдаатай хэмжээс “баталгаажсан байна” хэмээн тэр дүгнэв. Нидерландын Усан тээврийн яам өөрийн ээлжинд Рейн мөрний уртыг дахин хэмжээд 1232 км гэжээ. Кобленц дэх Рейны музей шинэ хэмжээг албан ёсны баталгаа гарахаас өмнө авч хуучин хэмжээсийг зассан байна.