Уг худаг 5.6 тонн ус хүлээн авах хүчин чадалтай ба эхний ээлжинд таван тонн усыг 6000 төгрөгөөр авч иргэдийн хэрэгцээг хангах юм. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал 15000 тонн усны мөнгийг хандивлаж, хорооны иргэд ч “Мөнгөн ундрага” бүлэгт хандив өргөж байв.
Өвөрхангай аймгийн төвд мөнгөн хуримтлалын арваад бүлэг үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс ирүүлсэн дөрвөн төслийн аймгийн Засаг даргын тамгын газар дэмжиж, хоёр сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа юм. Цаашид Арвайхээр сумын VIII, IX багт хүүхдийн тоглоомын талбай барих, орчноо тохижуулах, тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдэх зэргээр хамтарч ажиллах гэнэ.
Б.Батчимэг