Африкт загасчилсан минь

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Африкт загасчилсан минь

Би Исланд Сафари гэдэг газар нэг хэсэгтээ гацсан байлаа. Санхүү 0 заахаас гадна Намиби улсын вийзэнд хүндрэл гарлаа. Өдөр бүр хийх юмаа олж ядна. Аз болж Шон, Бритт гэдэг сайн гэр бүлтэй танилцаж, тэд намайг өөрийнхөө буудалд үнэгүй байрлуулж байсан  м. Нэг өдөр тэдний найзууд болох Тим ярьж, намайг загасанд явах эсэхийг асуулаа. Тэднийх шар шувуу тэжээдэг байсан тул түүний  ооллох загас хэрэгтэй байсан юм. Ингээд намайг гэрээс нь авч, тэднийд ажилладаг хоёр тсвана залуугийн хамт загасанд явууллаа.

Жийпний хойно жижиг завь ачаад, намайг зочин гээд урд суулгаж хөдөллөө. Нэлээд удаан явсан санагдана. Оросын колони байсан Монголд Уаз-469 маркын жийпүүд хаа сайгүй байдаг бол харин Английн колони байсан улсуудад хуучин Ланд Ровэр машинууд хаа сайгүй. “Гар аргаар засварлахад амар байдаг юм” гэж эндхийн хүмүүс тайлбарладаг. Шороон замруу орхоосоо өмнө мухлагаар орж, гэрээр хийсэн маш тостой махгүй пирожки авлаа. Хүссэн зүйлээ идэх боломж байхгүй тул нутгийн хүмүүсийн адил олдсоныг л иддэг болоод ч удаж байна даа.

Замын хажуугаар жижиг тосгонууд өнгөрч, намайг харсан хүмүүс гараараа даллаж байлаа. Гадны хүнд мэндчилэх нь чухал гэж боддог бололтой. Зарим газруудад хүмүүс юм гуйх гэж мэндчилдэг бол энд өөр. Зочломтгой, сониуч зан илүүтэй юм. Энэ нутагт бороо нэг их ороод байдаггүй бөгөөд шавраар зуурсан ханатай, өвсөөр бүрсэн барилгууд нэлээд тэс вэртэй, цаг хугацааг даадаг бололтой. Ачаа тээвэрт гол төлөв илжиг ашигладаг юм. Ботсвана улсад анзаарсан нэг зүйл бол бургасууд маш том том өргөстэй. Хуурай, бороогүй газар болохоор мод хүртэл өөрийгөө хамгаалах зүйл бий болгосон байгаа юм даа. Эволюц гэж зөвхөн хүний гадна төрхөд нөлөөлөөгүй аж. Зарим үед тэр модны өргөс нь дугуйны хаймар нэвт цоолдог гэж сонсож байв. Өмнөхөн нь энэ өргөсөн дээр гишгэж, ясандаа тултал зоочихоод найзынхаа тусламжтайгаар гаргаж авч байсан юм. Хэдий гээр цонхоо нээсэн ч хажуугаар өнгөрч буй өргөст бургаснаас айгаад би гараа гаргахгүй явлаа.

Энэ өдөр Африкт тэр бүр олж харахгүй зүйл олж харсан юм. Төмөр лаазны хаягдлыг цуглуулж шахдаг машин хээр байлаа. Энэ улсад байгаль орчиндоо бас санаа зовдог л юм байна гэсэн сэт гэгдэл төрөв. Гэхдээ хотдоо хүмүүс хогоо хаа сайгүй хаядаг зуршил анзаарагдсан юм. Бид гол дагаж нэлээд явсны эцэст хүзүүндээ хонх уясан морины хажууханд ирж зогсоод, залуус завиа буулгаж усанд тавилаа. Тэр морь хөдлөх болгонд хонх нь дугарна. “Ямар азаар би тэр амьтан биш юм бэ?” гэсэн бодол төрлөө. Амьтан боддоггүй болоод л тэр уяатай хонхноосоо болж солиорохгүй байгаа болов уу. Завинд сууж байхдаа л би уснаас айдгаа саналаа. Ялангуяа сэ лэх боломжгүй замгаар дүүрсэн ус руу орох гэж байдаг. Хамт яваа залуус маань,

– Эргэн тойрноо сайн харж, болгоомжтой байгаарай! Усны үхэр таарах вий… гэж сэрэмжлүүлэв.

– Таарвал яах юм? гэж асуувал

– Яаралтай уснаас гарах хэрэгтэй, тэгэхгүй бол усны үхэр шууд дайрдаг юм. Хүмүүс рүү дайрсан тохиолдол олон гарч байсан шүү… гэлээ.

Амайг мэдэхгүй, түүний тухай сонсоогүй монгол хүн үгүй биз ээ. Тэр бол хамгийн олон улс орноор аялсан анхны монгол хүн. Урт удаан аялалаа дуусгаад удаагүй байгаа тэрээр аян замын тэмдэглэлүүдээ эмхэтгэн ном болгохоор бэлтгэж байгаа. Тун удахгүй уншигчдын гарт очих бүтээлийнх нь дээж болгон, Африкийн Ботсвана Улсад байхдаа загасанд явсан тухай тэмдэглэлийг толилуулж байна.

Би Мозамбик улсад байхдаа, миний байрласан газраас холгүйхэн усан үхрийн замд таарсан хүн шүдэнд нь хадруулж, хоёр хуваагдсан гэж сонсож байсан юм. Африкт хүмүүс матраас илүү усны үхрээс айдгийг би ингэж мэдсэн юм. Хэдий гээр тайван харагддаг ч гэлээ усны үхэр хэр баргийн машинаас хурдан гүйдэг, бараг 60 км цагт гүйдэг гэсэн . Гүйдлийнх нь замд таарсан бүхнийг устгадгаараа аюул дагуулдаг гэнэлээ. Төдөлгүй бид ёроол нь замгаар дүүрсэн голын төв хэсэг рүү жижигхэн завиндаа суугаад хөвлөө.

– Энд матар байгаа юу?

– Байгаа.

– Аан…

Аль болох юу ч болоогүй юм шиг царайлахыг хичээж, матар, тэгээд бас аюултай усны үхэр бүхий голын усанд загасчилж яваагаа бодохыг хүсэ хгүй байлаа. Уул нь эдний хувьд тийм ч аюултай зүйл биш санагдсан. Яахав дээ, хэрвээ эд гээр амьтдыг харвал замаас нь зайлаад л болоо шүү дээ. Өмнө нь хөдөөгийн замаар машинтай явж байхад аварга том зааны цуваа зөрж өнгөрснийг санаж байна. Зарим газарт хүмүүс зэрлэг байгальтай хамт амьдарч, үүнийгээ хайрлаад байдаггүй юмаа гэхэд устгадаггүй юм байна.

Голын төв хэсэ гт ирээд залуус завиныхаа аргамжинд чулуу уяж ус руу шидэж зангуу болгоод, завиа урсахаас сэ ргийллээ. Юмыг гар доорх юмханаар орлуулж чаддаг хүмүүс зөвхөн монголчууд биш л юм байна. Намайг эргэн тойрны байгалийн үзэс гэлэнг биширч байх хооронд манай залуус загасаа барих гэж хичээж байлаа. Хүн амьдралдаа аль болох олон зүйл үзэж, мэд рэх хэрэгтэй болов уу. Би аяллынхаа явцдаа энэ бодлогыг баримталж байдаг ч өөрийнхөө хэн гэд гийг мартахгүй байхийг хичээж явсан юм. Монголчууд ойрын ирээд үйд Африк тивийг зурагтаар бус судлахаар явдаг болох цаг ирэх байх. Тэр үед дэлхий ертөнц, байгалийн сайхны талаарх ойлголтоо сэ ргээх болов уу. Олон улс орны талаар мэдээ лэл хомс байгаа болохоор Монголын байгаль энэ хэвээрээ байх болно гэж боддог хүн олон. Тэгвэл байгаль нь сүйрсэн нутгаар бас аялж үзвэл, өнөөдөр ухаарахгүй бол ирээд үйд биднийг юу хүлээж байгааг ойлгох болов уу. Зурагтын дэлгэцээр байгалийн гайхамшгийг үзчихээд , “би мэднэ ” гэж хэлж байгаа хүмүүс жинхэнэ байгалийн гоо үзэс гэлэн ямар байдгийг төсөөлөх ч үгүй байгаа. Тэгээд л өөрийнхөө мэд лэг, үзсэн зүйлийн түвшинд ярьцгаадаг байх.

Би загасчин биш, гэхдээ бэлдээд өгсөн дэгээг шидчихээд хүлээж суух сонирхолтой л байдаг юм. Монголоос явдаг жилээ би Канад, Швед, Нидерланд найзууддаа говь үзүүлэхээр авч явах замдаа Өгийнуурын хажууд хэд хонож билээ. Манай хэд загас идье гэнэ. Тэгэхээр нь нутгийн залуугаас “Чи загас барьж чадах уу?” гэс асуувал мань хүн шууд л “Бариад ирье” гэдэ г байгаа. Тэгээд тэр завиндаа нэг суух шиг л харагдсанаа буцаад ирлээ. Харвал, мөрнөөс хурууны үзүүр хүрэх хэмжээний хоёр том загас барьчихаж.

– Чи өмнө нь барьчихсан байсан юмуу? гэж асуувал,

– Үгүй, сая барилаа… гэж байна. Найзууд маань нутгийн залуу бид хоёрын юу ярьж байгааг ойлгоогүй ч ийм хурдан загас барьсныг нь гайхаад хоцорсон юм. Тэрүүхэн хооронд би бага зэрэг онгироод авч билээ.

– Монголчууд загас бараг иддэггүй. Нэгт, усыг хүндэлж хир, цус , сүү хүргэхийг цээрлэдэ г. Тэгээд ч загасыг Лусын амьтан гэдэ г. Нөгөөтэйгүүр, Японы аралыг эзлэхээр явж байхдаа шуурганд өртөөд, уснаас сүнсээ зайлтлаа айсан гэсэн . Нүүдлийн соёлтой ч бас холбоотой. Малгүй, эсвэл арчаагүй хүмүүс хоолгүй болохоороо загас жараахайгаархооллодог гэж эртнээс үздэг байсан юм. Малынхаа буяныг эдэ лж чадахгүй арчаагүй гэж дуудуулах хүсэ лтэй хүн цөөхөн шүү дээ. Монгол хүн ам цөөтэй, маш том нутаг дэвсгэртэй болохоор барууныхан шиг байгалиа устгаж амжаагүй байгааг харж байгаа биздээ… гээд л баахан онгирч билээ.

Харамсалтай нь сүүлийн үед Монгол түмний, Монгол соёлын хамгийн чухал бишрэл болсон байгалаа устгаж байж амь  уух бодолтой болж байгаа нь харамсалтай байна.

Африк найзуудынхаа дэгээндээ зүүсэн өгөөшийг ажиглан анзаарвал, уржигдархан болсон хорхойн шуурганаас үлдсэн тэрмит хэмээх далавчтай хорхой байлаа. Энэ хавиар сая саяараа нисээд , маргааш нь газраар нэл болж, хөл тавих зайгүй болтол хөглөрөн хэвтэж байсан энэ шавжийг зооглох хүсэ лтэй загас байдаг юм болов уу гэж намайг бодож байх хооронд залуус хэд хэдэн загас барилаа.

Ямарваа нэгэн ажил хийх үед хажууд сөрөг бодолтой хүн байх маш хэцүү байдаг. Түүний энерги нь нөлөөлөөд байгаа юм шиг санагддаг шүү дээ. Энэ өдөр би тэр хүн нь байх хүсэ лгүй байсан тул “загас олноороо баригдаасай” гэж хүсэ ж байсан юм. Хэрвээ би нутгийн хүмүүсийг танидаггүй, дотно сайн харилцаагүй жуулчин байсан бол “Африкийн гол дахь загасчлал” гэсэн хөтөлбөрт хэдий хэмжээний мөнгө төлөх байсан бол оо? Энэ жижиг завинд суучихаад жинхэнэ ан амьтантай зэрлэг байгальд загас бариад сууж байх мартагдашгүй сайхан мэд рэмж юм даа.

Аялагч АМАЙ /Ж.ЗОЛБАЯР/

Зохиогчийн эрх:
"Үндэсний тойм" сэтгүүл"
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж