Юта муж АНУ-аас байгалийн баялагтай газраа авав

Хуучирсан мэдээ: 2010.03.30-нд нийтлэгдсэн

Юта муж АНУ-аас байгалийн баялагтай газраа авав

Юта мужийн захирагч Гэри Херберт (Gary Herbert) үнэ цэнэтэй газар нутгаа АНУ-ын Холбооны Засгийн газрын өмчөөс авах тухай хоёр хуулийг батламжлан гарын үсэг зурав. Associated Press агентлагийн мэдээлснээр Ютагийн жишээгээр Америкийн байгалийн баялаг ихтэй баруун хэсгийн мужууд үндэсний нөөцөөс “явж” магадгүй гэнэ. Юта мужийн нутаг дэвсгэрийн бараг 60 хувь нь Холбооны Засгийн газрын мэдэлд байдаг ба тэр нь мужийн хөгжилд ихээхэн саад болж байна гэсэн шүүмжлэл гардаг. Тухайлбал, мужийн бүгд найрамдахчууд газар нутгийг мужийн мэдэлд авснаар тэндхийн боловсролын хөгжилд оруулах хэдэн арван сая долларыг мужийн санд цуглуулна гэж үзэж байгаа ажээ. Гэхдээ мужийн шийдвэрийн талаар шүүхийн томоохон зарга гарах бололтой. Эцсийн дүнд холбооны мэдлийн газар нутгийг хураах асуудлыг Дээд шүүх л шийддэг юм байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж