HR клубын уулзалт, сургалт болно

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

HR клубын уулзалт, сургалт болно

Хүний нөөцийн хөгжлийн төв  HR клубын дөрөв дэх удаагийн уулзалт, сургалт  энэ сарын  19-ний өдрийн 15.00 цагаас “VIVA Center”-т болох ажээ.  HR Клубын дөрөв дэх удаагийн уулзалт “ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ” сэдвийн хүрээнд өрнөх бөгөөд сургагч багш нь “Саксес Фактор” ХХК-н ерөнхий захирал М. Халиунбат байх аж. Энэ удаагийн уулзалт, сургалтын онцлог нь зөвхөн клубын гишүүдэд зориулсан тусгай дотоод сургалт ба  цаашдаа ч  энэ хэвээр дотоод сургалтын үйл ажиллагааг тогтмолжуулах юм байна. Клубын нээлт болон эхний  гурван уулзалтыг хүний нөөцийн менежерүүдэд зориулан нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байсан юм.  Хэрэв та клубын гишүүнээр элсээгүй байгаа бол амжиж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж