Хятадын тосгон 20 нисэх онгоц худалдаж авна

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Хятадын тосгон 20 нисэх онгоц худалдаж авна

Хятадын засгийн газар нислэгийн хамгийн доод түвшинд шинэ шугам нээх тухай мэдээлсний дараа Хятадын зүүн хэсгийн Жиангсу мужийн нэгэн тосгон нисгэгч бэлтгэх болон аялал жуулчлалын зориулалтаар 20 онгоц худалдаж авах төлөвлөгөөгөөнийхөө талаар зарлажээ.

Хятадын хамгийн баян Хуаси тосгоны мэдэгдсэнээр бид өөрийн гэсэн нисгэгч бэлтгэх баазтай болох зорилгын үндсэн дээр ирэх таван жилийн дотор өөрсдийн гэсэн онгоцтой болох болно гэжээ. 

Бид нам түвшний агаарын шугам нээгдэхийг их удаан хүлээсэн. Арван хоёрдугаар сарын дундуур эхний хоёр нисдэг тэргийг хөөргөх болно гэж Хуаси тосгоны аялал жуулчлалын компаний менежер хэлсэн байна.

Хуасигийн худалдаж авах хоёр нисдэг тэргийг Макдоннэл Дуглас болон Еврокоптерт үйлдвэрлэсэн бөгөөд нийтдээ 90 сая юанийн өртөгтэй юм байна. Одоогоор хоёр нисдэг тэргийг туршилтын журмаар жуулчны нислэгт ашиглаж байна.

Мөн энэ үйл явдал нь тосгоны аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, илүү чинээлэг жуулчдыг татахад нэг шат ахиулах болно.

Б.Энхцэцэг       

    
    
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж