С.Жавхлан охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

С.Жавхлан охинтой болжээ

Нийтийн дууны ханхүү гэгддэг дуучин С.Жавхлан “Шуранхай” хамтлагийн дуучин С.Эрдэнэчимэгтэй дахин шинэ амьдрал эхлүүлээд байгаа билээ. Хосууд саяхан охинтой болсон бөгөөд дуучин С.Жавхлангийн хувьд хоёр дахь охин нь юм. С.Жавхлан анхны амьдралаа “Торгоны зам” компанийн захирал н.Гантөмөрийн охин Г.Долгормаатай холож, хөөрхөн охинтой болсныхоо дараа салсан юм. Дуучин С.Жавхлангийн шинэ амрагаар тодроод байгаа уртын дууч бүсгүй өмнө нь бөх найз залуутай байсан төдийгүй түүнтэйгээ багагүй хугацаанд хамтран амьдарсан гэнэ. Тэр бүү хэл өөрийн цомгоо спонсорлуулан, олны танил болоод ирэхийн цагт өнөөх бөх залуугаа хаясан гэдэг юм билээ. Ямартай ч хэн хэн нь хоёр дахь амьдралаа эхлүүлж буй хосууд хамтдаа анхны үрийнхээ зулайг үнэрлэжээ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж