Амиа золиослогч нар эмэгтэйчүүд байсан ба тэдний тэсрэх бодистой бүс нь
1,2 метрт зүүгдэж байснаас нүүр царай нь танигдахаар үлдсэн байсан
тухай хүчнийнхэн хэлээд тэднийг таньсан гэж мэдээлсэн байна. Амиа
золиослогч эмэгтэйчүүдийг “европ царайтай” эмэгтэй дагалдан явсан байж
магадгүй ба түүнийг одоогоор хайж байгаа юм. Хэрэв амиа золиослогчын
хэн нэг нь хийх гэж байгаа зүйлээсээ айсан бол тэр эмэгтэй орлож болох
байсан гэнэ.
Мөн энэ үеэр Москвагийн таксичид үнээ хөөрөгдөж мөнгө олохыг оролдсоны дээр хэлмэгдэгсдэд тусална гэсэн SMS-зальнууд идэвхжиж байгааг утасгүй холбооныхон сануулж байжээ.
Сөрөг хүчний "Оборона" хөдөлгөөний зохицуулагч Олег Козловский өөрийн блогдоо улс төрийн биш зөвхөн амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх ажиллагааг 29-ний орой Лубянскийн талбайд хийхээр зарласан байв. Энэ ажиллагаанд оролцохоор ирсэн хүмүүс зул асаан цэцэг тавьсан байжээ. Үүнээс өмнө Кремлийн талыг баригч залуусын хөдөлгөөнүүд Триумфальны ба Лубянскийн талбайд дурсгалын арга хэмжээ явуулна гэж мэдэгдсэн байлаа. Москва хотын захиргаа гуравдугаар сарын 30-ны өдрийг хотод гашуудлын өдөр болгон зарлажээ.