Ямар ч мэдээ лэл байхгүй. ТВ9-тэй хамтарсан гэх ч олигтой мэдээ лэл байхгүй, адаглаад вэб сайт ч байхгүй шүү. Хөлбөмбөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Сонирхогчийн Хөлбөмбөгийн холбоо, Их талын Дуулиан айгууллагууд тэдний ажлыг өмнөөс нь хийж өгдөг гэхэд хилсдэхгүй. Дуулиан 2020 гэхээр хүүхэд бүр, хүн болгон л сонссон байх. Жил дамнан олон сарын турш болдог Монголын цорыг ганц тэмцээн. Үндэсний Лигт бэлдэж, багууд 10-20 сая төгрөг зарцуулна. Харин түрүүлсэн баг 3 саяыг л авна. Ийм улаан цайм дээрэм гэж байх уу? Эдгээр хүмүүс хөлбөмбөгөө хөгжүүлэхийн тулд жилд ийм их мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг ч тэдний удирдлага үүнийг юман чинээ тоодоггүй. Тэгэхээр Монголын хөлбөмбөг сонирхогчдынхоо нуруун дээрээс буугаагүй л байна. Сургалт семинарын урилга АХБХ, ОУХБХ-нөөс үргэлж ирдэг боловч шүүгч, дасгалжуулагчид нь яг л хэвэндээ. Германы залуучуудын шигшээ, Хятадын Мэргэжлийн лигийг байгуулахад гар бие оролцсон Клаус Шлапнэр багш ирэн сургалт семинар зохион байгуулж, шигшээ багийг дасгалжуулах санал тавьсан ч зөвшөөрөөгүй. Бас л сонин шүү.
Дэлхийд хоёр улсад хөлбөмбөгчдөө хэдэн жилээр торгох явдал түгээмэл байдаг нь Монгол, Вьетнам. Дундаж үзүүлэлт гаргавал манайх тун чиг өндөр хувьтай гарна. Ардчилсан нэртэй боловч үнэндээ ардчилаагүй Хойд Солонгост ийм хэрэг гарч байсан ч сүүлийн жилүүдэд чимээгүй болсон. Бид коммунист цөөхөн улсуудтай л мөр зэрэгцээд явж айна. Манайд эрхээ хасуулсан 10 гаруй хөлбөмбөгчид байгаа нь шүүгчтэй хэрэлдсэн, цохьсон, хөлбөмбөгийн холбоог муулсан гэх шалтгаанаар дуртай спортоороо хичээллэж чадахгүйд хүрч, энэ жил Лигийн 8 дасгалжуулагчийн хоёр нь дасгалжуулах эрхээ 2-3 жилээр хасууллаа. Хөлбөмбөгчид холбоогоо шүүмжилж, санал оруулах бүр ч хориотой. Хэдэн жилээр эрхийг нь хасчихна. Энэ ч утгаараа Үндэсний Лигийн тэмцээн мөнхийн хэрүүлтэй. 2009 оны Үндэсний Лигийн хаалтын үйл ажиллагааны дараа тамирчид, дасгалжуулагчид нь шүүгчийг аавтай нь хамт зодсон хэрэг гарсан. 2001 оны хүрэл медалийн Мон-Уран – Дархан багуудын тоглолтонд шүүгчээ зодоод, аргагүйн эрхэнд 2 багт 17 медалийг хувааж өгсөн,шигшээ багийн тамирчид нь эх орноо төлөөлж Олон Улсын тэмцээнд (2009 оны Зүүн Азийн Аваргын урдчилсан тоглолт) оролцож байхдаа хулгай хийгээд 3 жил тоглох эрхээ хасуулсан гээд 12 жил болоход юм юм л сонсогдлоо.
Хөлбөмбөгийг дэмжигч компаниуд ихсэ ж, сая хэд хэн сарын дотор гурван хиймэл зүлгэн талбайтай болоход өлбөмбөгчид нь “Одоо ашгүй холбооны талбайг гуйхааргүй боллоо” гэж баярлацгааж байна лэ. Тэгэхээр хөлбөмбөгчид, Хөлбөмбөгийн холбоо гэж тусдаа байж таараад байх нь…
Эцэст нь хэлэхэд шигшээ баг маань хоёр жилд ганцхан тоглолт хийж байна. Өмнөд Солонгосын шашны шугамаар ирсэн багийг эс тооцвол чанараа дээшлүүлэх нөхөрсөг тоглолт хийгээгүй. 1960 оны үед хойд, урдаас багууд хүрэлцэн ирж, онголчууд шигшээ багийнхаа тоглолтыг догдлон үздэг байсан. Тэр үед манай шигшээ Хятад, Ардчилсан Солонгос, Чита, Буриад, бүр Унгарын багуудтай нөхөрсөг тоглолт хийж, цэнгэлдэх дүүрэн балиашиг МО НГОЛ МОНГОЛ гэж ашгираад л. Бидний муулдаг коммунизмийн үед тэгдэг байж. Одоо 21 зуун. Бид 1960 оныхонд ялагдах гэж үү?
Нийтлэлч Б.БАТЗАЯА
"Үндэсний тойм" сэтгүүл