Гуравдугаар сарын 23-нд Энэтхэгийн зүүн хэсгийн Калькутта хотод гарсан түймэрийн хохирогчид нь 43 хүн болсон тухай мэдээлэв. Амь үрэгдэгсэдийн цогцосыг энэ сарын 29 гэхэд л гаргаж авсан байна. Хуучин долоон давхар байранд гарсан галд дээд давхрынх нь хүмүүс гарч чадалгүй амь үрэгджээ. Галын аюулын бүх гарцыг боосон байснаас тэд галаас аврагдаж чадсангүй. Эхлээд 24 хүн амиа алдсан гэж байсан боловч нурангийг зайлуулах үеэр өөр цогцоснууд олдож байлаа. Мөрдөн байцаалт явуулахаар тусгайлан байгуулсан комиссийнхан энэ хэрэгтэй буруутай гэж хоёр хүнийг бариулаад байгаа юм.