Хувийн хэвшлийнхний хөдөлмөр зүтгэлийг үнэлэв

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Хувийн хэвшлийнхний хөдөлмөр зүтгэлийг үнэлэв

Булган аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг  бүрдүүлдэг хувийн хэвшлийнхэн ард иргэд, албан байгууллагын хэрэгцээг хангах, аймаг орон нутгаа хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Статистик мэдээллээс үзвэл 538 аж ахуйн нэгж аймгийн хэмжээнд ажил үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлдэг. Мөн 950 орчим иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж, мал бүхий 13 мянга шахам иргэн хувийн хэвшлийн зарчмаар ажиллаж байна. Монголын ажил олгогч эздийн холбоог үүсгэн байгуулсны болон хувийн хэвшлийн ажил үйлчилгээ сэргэн хөгжсөний 20 жилийн ойг саяхан тэмдэглэх үеэр тус аймгийн хувийн хэвшлийн зарим салбарынханд шагнал олгов.. Тухайлбал, Монголын ажил олгогч эздийн холбооны “Мөнгөн тэмдэг”-ээр “Хувь дэлгэрэх” компани, “Анар” худалдаа, үйлчилгээний төвийн захирал Б:Батсайхан. Д.Мэндсайхан, “Хүндэт ажил олгогч эзэн” тэмдгээр “Ажнай цэгц” компанийн захирал А.Лхагвасүндэв, тус холбооны “Хүндэт тэмдэг”-ээр аймгийн ажил олгогч эздийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан Д.Дагий, “Сүүдэр царам” компанийн захирал Ч.Жамбалдорж нарыг шагнасан байна. Мөн  аймгийн ажил олгогч эздийн холбооны ажилтан Б.Ганаасүрэн, “СХТ”, “Түшиг-Уул”, “Баяндаш хайрхан”, Зулзаган түшиг” коипани, “Тулга”, “Манал” худалдаа үйлчилгээний төвийн П.Саран, Л.Лхагвасүрэн, З.Энхтүвшин,  Д.Батцэцэг, Л.Наранзаяа,  Ё.Хандсүрэн нар ХХААХҮЯ, ЭМЯ, Монголын залуучуудын холбооны шагнал хүртжээ.

Ж.Мөнх-Очир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж