Санхүүжилт нэмж авахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Санхүүжилт нэмж авахаар боллоо

Булган аймгийн Засаг даргын шийдвэрийн дагуу төв хөдөөгийн зарим эмийн санд эрүүл мэндийн даатгалын сангаас 23,8 сая гаруй төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох боллоо.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн хурлын тогтоолоор баталсан уг сангаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг үндэслэн гаргасан энэ шийдвэрийн дагуу “Булган эм импекс” компанийн төв эмийн санд хамгийн их буюу 14 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох болжээ. Мөн ”СХМ” компанийн “Таван од” эмийн сан 8,3 сая гаруй, хөдөөгийн сумдаас Хутаг-Өндөрийн эргэлтийн эмийн сан 1,2 сая, Баян-Агт сумын эргэлтийн эмийн сан 350 мянган төгрөгийн нэмэлт санхүүлжилт авлаа. Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс энэхүү нэмэлт санхүүжилтийг хуваарилан олгож, эрүүл мэндийн салбар зөвлөлөөс зарцуулалтад нь хяналт тавьж ажиллана.


Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж