Хуучирсан мэдээ: 2010.11.18-нд нийтлэгдсэн

Нэг иргэн- нэг санал

Булган аймгийн Засаг даргын тамгын газраас “Нэг иргэн-нэг санал” хуудсааар төв хөдөөгийн 680 гаруй иргэнээс санал бодлыг нь хүлээн авч сум, байгууллагын болон аймгийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэхээр ангилаад байна.

Саналын хуудас “Иргэн та аймаг орон нутгийн тулгамдсан ямар асуудлыг хэрхэн шийдвэрлүүлэх саналтай байна вэ?” гэсэн асуулттай. Сум бүр төрийн албан хаагч, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, гэрийн ажилтай болон ахмад настан, жирийн иргэд, малчдын төлөөллийн дунджаар 25 хүний, мөн агентлаг болон аймгийн төвийн зонхилох байгууллагууд ажилласдынхаа тодорхой хувь, үйлчлүүлэгч иргэдийн санал бодлыг энэ хуудсаар авах чиглэл өгчээ. “Олны санаа оломгүй далай” гэдэг болохоор иргэдийн төлөөлөл ажил хэрэгчээр хандаж, нутгийн захиргааны байгууллагуудаас энэхүү олон нийтийн гаргасан саналд анхаарлаа төвлөрүүлэн үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авснаар  аймаг, орон нутгийн тулгамдсан асуудлыг ард иргэдийн санаа бодолд тулгуурлан шийдвэрлэх зорилт тавьсан байна. Түүнчилэн нэг иргэн оновчтой, бүтээлч, ажил хэрэгч нэг саналыг энэ хуудсаар илэрхийлснээр удирдлагын бодлого шийдвэр боловсрүүлахад оролцож мөн нутгийн захиргааны байгууллага асуудлыг ард иргэдийнхээ төлөөллийн санал бодолд тулгуурлан шийдвэрлэх нөхцөл бүрдүүлэх ач холбогдолтой юм байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж