Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Тээврийн товчооны автобусны буудлын ойролцоо энэ сарын 16-ны шөнийн 22.00 цагт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажилтан 24 настай эрэгтэй Ө цагдаагийн албаны “А” серийн гурван ширхэг хуурамч үнэмлэх авч явсныг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн 121-р чиглэлийн эргүүлийн офицер дэслэгч Т.Ганбаяр, ахлах дэслэгч Т.Түмэнжаргал нар илрүүлжээ. Дээрх сэжигтэн этгээд нь цагдаагийн ажилтнуудад саатуулагдах үедээ согтуу байсан аж.
Н.Түвшин